Д.ЭНХЭЭ
Орос, Туркийн лидерүүд арваннэгдүгээр сарын 19-ний даваа гарагт Стамбул хотноо дорно дахины дэг жаягаар зохион байгуулсан ёслол хүндэтгэлийн нөхцөлд видео бага хурал хийж байгалийн хий дамжуулах “Турк урсгал” хэмээх хоолойн хамгийн нарийн төвөгтэй, далай тэнгисийн хэсгийн барилга байгууламжийг дуусгавар болгов.
Турк улс Евроазийн эрчим хүчний суурь баазад үнэн хэрэгтээ нэгдэж орно гэдэг бол Москва, Анкара хоёрын аль алинд адилхан ашигтай. Тэгэхдээ Анкара бүр одооноос газрын дундад тэнгисийн бараг хамгийн гол зангилаа (хаб)-ны чиг үүргийг өөртөө авахаар оролдож эхэллээ. Энэ бол хоёр талын харилцааны бусад тулгамдсан асуудалд хамаатай хэлэлцээний “ёслолын бус” хэсгийг Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нарт мэдэгдэхүйц хөнгөвчилж өгөх нь огт эргэлзээгүй. Тухайлбал, С-400-г нийлүүлэх, мөн Сирийн хойд хэсэг дэх террористуудын сүүлчийн түшиц, тэгэхдээ “Туркийн аюулгүй байдлын бүс”-д хамаардаг Идлиб тосгоны нөхцөл байдлыг зохицуулах асуудал гэх мэт. Магадгүй, Украины асуудлаар ч хэлэлцэж болох юм.
Гэхдээ, сүүлчийн асуудлыг тойрч гарахын аргагүй.
Нэгд, “Турк урсгал”-ын барилга байгууламжийг бүтээн байгуулж байгаа баримт өөрөө Украин улс автоматаар өөрийнхөө “амин чухал ашиг сонирхол” хэмээн үздэг бүхнийг хавчиж хохироож байгаа. Хоёрт, хуучны Зөвлөлт улсын нутаг дэвсгэрээс нурж эмтэрч байгаа солиорол дэндүү халдвартай, бас хор хөнөөлтэй. Бүс нутгийн хоёр томоохон тоглогчийн амжилттай жигдэрч байгаа стратегийн харилцан үйл ажиллагааны дунд, жишээлбэл, Стамбулын Фанар дүүргийн асуудал мэт саад төвөг учруулах нь орос, туркийн аль аль талд хэрэгтэй байх болов уу даа.
Юутай ч эхлээд цөмийн гүрний Ерөнхийлөгч туркийн Стамбул руу ниссэн үйл явдлын талаар тоймлон өгүүлье.
Хэргийн учир нь ямар нэг гайхамшигтай цар хүрээ бүхий төсөлд ч байгаа юм биш. “Ямал СПГ” төслийн (нээлтэд нь Путин мөн л нисэж очсон) хөрөнгө оруулалтын зардал 27 тэрбум доллар, “Турк урсгал”-ын хоёр шугам хоёулаа түүнээс мэдэгдэхүйц, ойролцоогоор дөрөв дахин хямд. За тэгээд энд тэндгүй зөндөө л бүтээн байгуулалт барьж байгуулж байна, тэр бүү хэл, хосгүй ховрыг ч мөн адил, харин ОХУ-ын ерөнхийлөгч ганц. Тийм болохоор “Турк урсгал”-д тавьсан ийм онцгой анхаарлыг мэдээж үүгээр тайлбарлашгүй.
Үнэндээ бол оросын лидер түүх бүтээхээр явсан хэрэг.
Байгалийн хий дамжуулах хоолойнуудыг эцсийн байдлаар ашиглалтад оруулснаар (2019 оны эцэст гэж төлөвлөсөн) Европын эрчим хүчний дүр зураг мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Үүнийг “өөрсдийн” “Хойд урсгал-2”-ын барилга байгууламжийг дуусгах гэж яарч тэмүүлж байгаа германчууд, жишээлбэл, маш сайн ойлгож байгаа.
Европын эрчим хүчний хувьд “Турк урсгал” зүгээр л юуны өмнө өөр (альтернатив) хувилбар. Хий дамжуулах хойд болон турк хонгилууд ашиглалтад орохоор ямар чиглэлээр (маршрутаар) хүргэх билээ гэж толгой өвдөх юмгүй болгох өнөөх “эрчим хүчний аюулгүй байдал” хангагдаж хий дамжуулах хаалтыг нээх хаах дархан эрх (монопол)-ийг хэн ч эзэмшихгүй болно.
Оросын байгалийн хийг одоо хэн ч хааж чадахгүй
2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин