Интерполын Ерөнхийлөгчөөр Солонгосын төлөөлөгч сонгогдлоо

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2018.11.21/ болж, Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Жон Ян сонгогдсон байна. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо тус байгууллагын 87 дугаар ассамблей болж байгаа юм. Ким Жон Ян нь Интерполын тэргүүн дэд ерөнхийлөгч байсан бөгөөд аравдугаар сарын эхээр албан тушаалаасаа огцорсон Мэн Хунвейн оронд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын  шинэ тэргүүн нь өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуустал буюу 2020 он хүртэлх хугацаагаар сонгогдож байгаа аж. Интерполын тэргүүний суудлын төлөө одоо дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Оросын төлөөлөгч хошууч генерал Александр Прокопчук мөн нэр дэвшсэн юм. Гэвч АНУ болон Украйны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, АНУ-ын сенатын зарим гишүүн ил захидал хүртэл бичсэн билээ. АНУ-ын зүгээс хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлчид, сөрөг хүчнийхнийг мөрдөн мөшгихдөө Интерполыг ашигладаг хэмээн Оросыг буруутгаж байгаа. Харин ОХУ-ын зүгээс энэ бүх буруутгалыг үгүйсгэж, АНУ-ын сенатын гишүүдийн захидлыг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гэж мэдэгдсэн билээ. Александр Прокопчук  Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдож чадаагүй ч гэсэн 2020 он хүртэл тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах юм байна. Эх сурвалж: www.polit.mn  
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

38 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 0 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 59 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 32 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 53 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 41 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 27 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 23 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 30 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин