Х.ОЮУНБОЛД
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдийн зүгээс Украйнд хориг тавих эрхийг шалгах хэрэгтэй гэж Украйны төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдэв. Тэрээр энэ мэдэгдлээ НҮБ-ын Ерөнхий чуулганы хурлын үеэр “Миний хувьд манай орон Аюулгүй байдлын зөвлөлийн хориг тавих эрхийг эргэн нягтлах хэрэгтэйг онцлохгүй байж чадахгүй. Учир нь энэ их чухал асуудал юм. Бид энэ зөвлөлийн гишүүд хориг тавих эрхээ ашиглаж олон улсын аюулгүй байдал, энхтайвныг сахин хамгаалахтай холбоотой үүргээ зөрчиж байсныг олон удаа харсан. Иймээс бид хориг тавих эрхийг нь цуцлахыг шаардахаас гадна үүнийг хязгаарлахад чиглэсэн бүх санаачлагыг дэмжиж байна. Үүнээс гадна гадаад албаны ажилтан “Аюулгүй байдлын зөвлөлийг шинэчлэхдээ “Зүүн Европын зөвлөлийн төлөөлөгчдийг оруулахаар төлөвлөх ёстой” гэв.
Эх сурвалж: mundo.sputniknews.com