Facebook-ийн топ-менежерүүдэд “Дайны нөхцөлд” ажиллах тухай Цукерберг анхааруулав

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Марк Цукерберг
© AP Photo/Ben Margot
Д.ЭНХЭЭ “Дайны нөхцөл”-д ажиллах тухай Facebook-ийн удирдах албан тушаалтнуудад Марк Цукерберг анхааруулав. Учрыг мэдэх эх сурвалжийг эшлэн өнгөрсөн ням гарагт The Wall Street Journal-д мэдээлснээр 2018 оны зургадугаар сард компанийн 50 топ-менежер оролцсон хурлын үеэр дээрх мэдэгдлийг корпорацийн тэргүүн хийсэн ажээ. Сонинд мэдээлснээр энхийн цагт удирдагч нар захирлуудын зөвлөлийн бүх гишүүнийг сонсонгоо хариуцлагатай шийдвэр гаргах гэж яарахгүй байж болно хэмээн Цукерберг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр компани энэ цаг мөчид хөрөнгө оруулагчид, хууль тогтоогчид, сэтгэл дундуур хэрэглэгчдийн хүчтэй дарамт шахалтад байгаа болохоор шийдэмгий үйлдэл хэрэгтэй байгаа ажээ. Уулазалтын явцад Марк Цукерберг хэрэглэгчдийн тооны өсөлт буурч байгаа болон платформын аюулгүй байдалд үүссэн асуудлуудтай холбогдуулан топ – менежерүүдийг шийдвэрээ хурдан түргэн гаргаж байхыг уриалав. Түүнчлэн 2018 онд компани руу дайрч довтолсон шүүмжлэлд Facebook хэрхэн хариу үйлдэл үзүүлсэнд сэтгэл дундуур байгаагаа корпорацийн тэргүүн илэрхийлжээ. Цукербергийн шинэ хандлага компанид амаргүй нөхцөл байдал бий болгож, хэд хэдэн гол удирдагч албан тушаалаасаа огцорч, нийгмийн сүлжээг үндэслэгч болон компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг нарын хооронд үзэл бодол зөрөлдөх болсныг The Wall Street Journal сонин тэмдэглэсэн байна. Цукербергийн шинэ бодлоготой холбогдуулан хэн хэн  албан тушаалаа орхисныг сонин тодруулсангүй. Google болон Apple компаниудыг шүүмжилсэн нийтлэлүүдийг өөрийнхөө мэдээний хэсэг дээр байршуулсан Definers Public Affairs коипанитай Facebook хамтран ажилласан тухай арваннэгдүгээр сарын 15-нд The New York Times сонин мэдээлсэн. Тус сонины баримтаар бол Facebook өөрийнхөө корпорацийн талаар хэвлэлд гарч байгаа нийтлэлүүдийг мөрдүүлж байхаар Definers-ийг хөлсөлсөн бөгөөд Cambridge Analytica-гийн эргэн тойронд бий болсон дуулиан шуугиантай холбогдуулан тус пүүстэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн ажээ. Facebook компанийн захирлуудын зөвлөл сонины нийтлэлтэй холбогдуулан Марк Цукербергийг хамгаалж өмгөөлсөн мэдэгдэл хийжээ. Нийгмийн сүлжээний баримтуудыг Cambridge Analytica компанид шилжүүлсэн тухай The New York Times сонины нийтлэлийн дараа 2018 оны гуравдугаар сард Facebook томоохон дуулианы бай болсон. Янз бүрийн үнэлгээгээр ойролцоогоор 87 сая хэрэглэгчийн хувийн баримтуудын тухай асуудал юм. Дөрөвдүгээр сард АНУ-ын Конгрессийн хоёр ч сонсголд Цукерберг үг хэлэх шаардлага гарсан. Нийгмийн сүлжээнд хэрэглэгчдийн хувийн баримтуудтай цаашид хянуур нямбай хандахаа хууль тогтоогчдод бизнес эрхлэгч амласан билээ. Эх сурвалж: www.polit.mn
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 0 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 23 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 22 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 54 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 15 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 3 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 45 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 52 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин