Ц.ЭРДЭМ
“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг өчигдөр АТГ-аас саатуулсан гэнэ. Бусдаас авлига хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр түүнийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Бямба-Очир нь 2005 оноос Улаанбаатар дулааны шугам сүлжээний газарт захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН засгийн эрхэнд гарахад халаагаа өгсөн ч 2016 онд МАН сонгуульд ялсаны даргаа дахин эргэн ирж захирлын албыг хашиж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn