“Монцемент” гурван төрлийн цемент үйлдвэрлэдэг

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа  Дорноговь аймаг дахь “ Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагааг онцолж байна. Барилгын материалын талх хэмээх цементээ манай улс хэдхэн жилийн өмнө импортоор авч хамаг мөнгө гадагшаа урсаж тэр хэрээр орон сууц, барилга өндөр үнэтэй босдог байсан. Тэгвэл Европын үйлдвэрүүдэд ашиглагдах болсон эко технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн “Монцемент” үйлдвэр Дорноговь аймгийн  Өргөн суманд 2015 онд ашиглалтад орсноор  цементийн импорт 100 хувь зогссон гэдэг. Зуунаас зуун дамжин ашиглагдах арвин их нөөцтэй, өндөр чанарын олон төрлийн түүхий эд бүхий “Сэнжит худаг” шохойн чулууны ордыг түшиглэн энэхүү цементийн үйлдвэр байгуулагдсан аж. Тус орд нь 230 сая тонн шохойн чулуу, 150 сая тонн занарын нөөцтэй бөгөөд энэ нь 250 жил ашиглах хэмжээний нөөц юм байна. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд ойртуулах, за­хиалгыг хурдан шуурхай хүргэх ложистикийн асуудлуудаа хялбар­шуулах үүднээс үйлд­вэрийн нэгэн хэсгийг Улаанбаатар хотод байгуулжээ. Улаанбаатар дахь Клинкер боловсруулах үйлдвэр нь Өргөн суманд байрлах цементийн үйлдвэртэйгээ хамт нэгэн цогц систем болж ажиллахаар төлөвлөгдсөн, цагт 120 тонн цемент тээрэмдэх хүчин чадалтай ажээ. Энэ нь клинкер вагоноос буулгах, хуваарилах иж бүрэн систем, цементийн хоёр тээрэм, 12.000 тонн цемент агуулах дөрвөн сило, задгай болон савласан цемент машинд зэрэг ачих боломжтой автомат систем, удирдлага-хяналтын төв, чанарын лаборатори, борлуулалтын хэсгүүдээс бүрддэг. “Монполимет” компанийн хөрөнгө оруулалттай тус  хуурай аргын цементийн үйлдвэр нь уламжлалт нойтон аргын технологиос усны хэрэглээ гурав дахин бага, эрчим хүчний хэрэглээ 30 хувиар бага байдаг гэж үйлдвэрийн дарга Т.Билэгдэмбэрэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Чойжилсүрэн нар ярьж байна. Тус үйлдвэр Портланд PC 42.5, PC 52.5, OPC 42.5 зэрэг гурван төрлийн цемент үйлдвэрлэдэг. Өнөө жилийн их ажлаа Портланд OPC 42.5 цемент үйлдвэрлэлээр эхэлсэн байна. Энэхүү цемент нь нэг метр куб цементэн хана буюу талбайд ирэх  даралт, ачаалал нь бусад цементээс илүү чанартайгаараа онцлогтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

13 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 39 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 39 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин