Татварын 50 хувийг “Топ-100”-гийн эхний 17 компани бүрдүүлжээ

2018-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Засгийн газартай хамтран жил бүр топ аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. 17 дахь удаагийн шалгаруулалтын онцлог нь таваг багц болгон ангилж, тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаснаараа онцлогтой ажээ. Ингэснээр зөвхөн компаниудын бизнесийн амжилт, манлайллыг харуулаад зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлт бууралт, аль салбар илүү хөгжиж буйг харуулахыг зорьсон хэмээн зохион байгуулагчид онцлов. “76 мянга гаруй хөдөлмөр эрхлэгчийг толгойлж, 4-5 жил үргэлжилсэн хүнд үеийг давсан шилдэг компаниудаа алдаршуулж байгаад баяртай байна. Бидний шалгаруулалтын эхний 17 байрт орсон аж ахуйн нэгжүүд нийт татварын 50 хувийг бүрдүүлсэн байна. 2016 онтой харьцуулахад нийт татварын хэмжээ 60 хувиар нэмэгдсэн нь бизнесийнхэнтэй салшгүй холбоотой юм” Хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгов. Энэ удаа шалгарсан компаниудын борлуулалтын орлого өнгөрсөн оны байдлаар өмнөх онынхоос 30 орчим хувиар өссөн бол улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1.9 дахин нэмэгджээ. Ингэснээр татварын орлого 3.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн онд худалдааны салбар 16.7, хөдөө аж ахуйн салбар 44 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрсэн. Үүнд манай улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн оруулсан хувь нэмэр байсныг цохон тэмдэглэе. Бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. Барилгын салбарыг тэргүүлж “Эко констракшн” компани шалгарсан юм. “Хэрэглэгчдийг дулаанаар хангах, хэрэглэгчдээ дулаан өвөлжүүлэх нь бидний үүрэг. Өнгөрсөн жил манай хамт олны ажлын амжилт, ололтын үр дүн гэж бодож байна. Энэ жилийн тухайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тухайлбал, бага оврын зуухыг төвийн дулаанд холбох ажлын судалгаа хийж тооцоо гаргаж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүлээнд аймгийн төвийн дулаан хангамжийг хэрхэн найдвартай, зардал багатайгаар хийх вэ гэдэг зөвлөгөө, туслалцааг үзүүлж байгаа. Энэ ажлыг хийхэд жилд 250 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Мөн яармагийн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг төвийн дулаанд холбох ажлыг өөрийн зардлаар хийсэн. Энэ мэтчилэн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй олон ажил бий” хэмээн “Эко констракш” компанийн дулааны захирал Д.Бямба-Очир хэлэв. Түүнчлэн “ТОП-100” аж ахуйн нэгжийн 25 хувь нь худалдаа үйлчилгээ, 22 хувь нь уул уурхай, 12 хувь нь газрын тосны хангамж, есөн хувь нь хүнсний үйлдвэрлэл, найман хувь нь банк санхүү, долоон хувь нь цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж буй. Мөн тэдгээр компанийн зургаан хувь нь харилцаа холбоо, гурван хувь нь барилга, замын салбарт ажилладаг бол гурван хувь нь хүнд үйлдвэр, хоёр хувь нь тээвэр ложистик салбарынхан байв. “Монголросцвемет” компанийн захирал До.Ганболд “Төрийн өмчит компаниудын дунд татварын өсөлтөөр дөрөвдүгээрт орлоо. Өнгөрсөн онд 45 жилийн түү­хэнд байгаагүй ам­жилтыг гаргасан. Түүнийг маань төр засаг, МҮХАҮТ-аас өндрөөр үнэлж “ТОП-100” аж ахуйн нэгжийн шагнал гардуулсанд баяртай байна. Бид цаашид ам­жилтаа бататгахын зэрэгцээ нэг хүнд ногдох бүтээгдэхүүний хэмжээг өсгөхийг эрмэлзэнэ. Гүний уурхайд олборлодог ганц уурхай нь манайх юм” гэлээ. Засгийн газрын зүгээс бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр шинээр нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүр­дүүлэхийг зорьж, шудар­гаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин тат­варын зардлыг нь буу­руулна хэмээв амласан. Магадгүй ирэх жилийн “ТОП 100” шалгарах үед энэхүү амлалт бие­лэх болтугай хэмээн бизне­сийнхэн “хурайлж” байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 40 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 40 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 36 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин