Хөшөөтийн иргэд нөхөн олговроо шаардаж байна

2018-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Ховд аймгийн  Цэцэг болон Дарви сум дахь Хөшөөтийн ордыг  Хятадын  “Мон Эн Ко” компани эзэмшиж, нүүрс олборлолт явуулдаг. Тус компанийн хариуцлагагүй  уул уурхайгаас үүдэлтэй  тоосжилт, нүүрсний хар утаанд хүн, амьтан байгаль орчин бохирдож эрүүл энх аж төрөх эрх нь зөрчигдсөөр ирсэнийг баримттайгаар  “Зууны мэдээ” сонин олон удаагийн нийтлэлээрээ хүргэсээр ирсэн. Үүний үр дүнд Хөшөөт багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх  болсон. Ховд аймгийн Хөшөөт тосгон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваариар Цэцэг сумын Хөшөөт баг юм. Тус баг Цэцэг болон Дарви сумын хилийн заагт оршдог боловч газар нутаг нь Дарви суманд харъяалагддаг ажээ. 1996-2000 онд Хөшөөт багийн засаг дарга, Хөшөөт тосгоны захирагч гэсэн хоёр тамга болон статустай байв. Гэвч хэзээ тосгоны статусыг буулган тамга тэмдгийг хураан авсан нь тодорхойгүй байна. Тиймээс Засаг захиргааны хувьд маргаантай байдгаас тосгоны оршин суугчид нь хоёрдмол амьдралтай. Нэг хэсэг нь Цэцэг суманд харьяалагдаж эмнэлэг, сургууль зэрэг төрийн бүхий л үйлчилгээг авдаг бол нөгөө хэсэг нь Дарви суманд харъяалагддаг. 2018-2019 онд тус багийг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан ч шинэ багийн төвийг байгуулахад зориулж төсвөөс 600 сая төгрөг баталсан байна. Шинэ багийн ерөнхий төлөвлөгөө 2013 онд хийгдсэн. Харин энэхүү тогтоолоор багийн иргэдэд нөхөн олговор олгохыг “Мон Эн Ко” компанид даалгажээ. Тус багт одоогоор уугуул 120, сууршмал 50 өрхийн 600 орчим хүн амьдарч байгаа аж. Тэдний ихэнх нь хашааны газар, дэлгүүр, цайны газар, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг  үл хөдлөх хөрөнгөтэй.Тиймээс  нүүдэл хийхэд зарим нь хуучин сум болох Цэцэгтээ үлдэх нөгөө хэсэг нь Дарви сумын харъяанд шинэ багийн төв рүү  нүүх гээд хоёр хуваагджээ. Шинэ багийн төвийг уурхайгаас 20 орчим км-ийн зайд байгуулахаар болсон байна. Цэцэг сумын Хөшөөт багийн иргэн О.Бямбаа “Нүүлгэн шилжүүлэх тухай 10 жилийн өмнөөс яригдаж “Мон Эн Ко” компанийн Хонгконг дахь хөрөнгө оруулагч нь 10 жилийн ойгоор нь 17 тэрбум төгрөгийг нүүлгэн шилжүүлтэд зориулж өгсөн юм. Мөн Засгийн газар таван тэрбум төгрөг өгч манай төсвөөс хасч байсан. Одоогоор тэрхүү 17 тэрбум төгрөгөөс нутгийн иргэдэд нөхөн олговор олгож дээр нь орчин үеийн тосгон байгуулж таван одтой буудал баригдчихсан байх ёстой баймаар. Гэтэл тэр их мөнгө хаачсан юм бэ. Засгийн газар “Мон Эн Ко” компанид иргэдийн нөхөн олговрыг олгохыг даалгасан. Энэ олговорыг олгох эсэхэд нутгийн иргэд эргэлзэж байна” гэсэн юм. Энэ тухай Ховд аймгийн удирдлагуудаас тодруулахад нөхөн олговор олгох хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг Ажлын хэсгийн зүгээс хийж байна хэмээн ярьсан. Нутгийн иргэд нөхөн олговор өгөхгүй бол нүүхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 40 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 40 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 36 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин