“ТАСО” КОМПАНИ БАРИЛГЫН ХЭВ ХАШМАЛ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР “Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “ТАСО” компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.   “ТАСО” компани нь 2012 оноос эхлэн барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг  үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.  Барилгын хэв хашмалын дотоодын үйлдвэрлэлийн зах зээл дээр тус компани анхдагч бөгөөд Монголын барилга угсралтын томоохон компаниудад чанартай төрөл бүрийн хэв ,  дагалдах хэрэгсэлийг нийлүүлдэг. БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг эх орондоо амжилттай нутагшуулжээ. Олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пум болон дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай, тунелийн ханч панел, тусгай хэв зэргийг анхан шатнаас нь боловсруулалт хийдэг. Барилгын, тунелийн, гүүрийн тусгай хэмжээтэй төрөл бүрийн хэв, ханч панел үйлдвэрлэдэг. Энэ нь хэв хашмалын барилгын технологид ашиглагддаг сет бүтээгдэхүүнүүд юм байна. “ТАСО” компанийн цогц үйлчилгээний бас нэг хэсэг бол түрээс болон “buy-back” үйлчилгээ юм. Дахин дурьдахад тай буюу холбоос төмрийг хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн импортоос оруулж ирэх үнээс доогуур үнээр нийлүүлж байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн импортын үнээс хямд бөгөөд хэвийн үйлдвэрлэлдээ чанартай “all-hardwood тего” хавтан ашигладаг учраас бөх бат, удаан хэрэглээтэй хэв хашмал үйлдвэрлэгдэж байна. Тус компани нь өдөрт 500-600 хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь сард 12.500 ширхэг, жилийн дөрвөн улиралд захиалгатай ажиллавал 150.000-160.000 хүртэл ширхэг хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгийг тус компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр хэлэв.
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 37 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 37 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин