Жуулчдын хэтэвчин дэх мөнгөний чимээ

2018-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Өмнөд Азийн зах зээл жуулчдын хөлд дарагдах улирал айсуй. Наран шарлагын газар халуун элсэн дээр биеэ ээн хэвтэх хэтэвч зузаантай гадаадынхан энэ зүгт дуртай. Яг л кинон дээр гардаг шиг... Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өмнөд Азийн аялагчдын тоог хятадууд тэргүүлж ирсэн түүхтэй. Сингапурыг жишээ болгон татаж болох юм. Тэндэхийн Marina Bay Sand хэмээх томоохон зочид буудалд аялагчид буудаллах дуртай. Мөстэй дарс шимэн бүлээн устай цөөрөмд алжаалаа тайлан хэвтэх нь тэндхийн тан­саг үйлчилгээнүүдийн нэг. Энэ газрыг Хятадын төрийн хэвлэл “China Daily” дэлхийн хамгийн романтик найман газрын нэгээр тодруулсан нь ч бий. Өнгөрсөн жилийн байд­лаар анх удаа хятад­ууд Сингапурын аялал жуулчлалын сал­барын тэргүүлэх зочид байсан төдийгүй, хамгийн их орлого оруулсан хүмүүс нь болсон юм. Тодруулбал, 17.4 сая жуулчны 3.2 сая нь урд хөршийнхөн байжээ. 1-9 дүгээр сарын хооронд тэд Сингапурт аялахын тулд 2.3 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ бол 10 гаруй тэрбум “ногоон”-оор хэмжигдэж буй манайх шиг улсын хувьд том тоо. Ер нь Өмнөд Ази даяа­раа аялал жуулчлал тэсрэлт хийж байна гэхэд хилсдэхээргүй болжээ. 2010-2015 онд аялагчдын тоо 49 хувиар өсч 109 саяас давсан байна. Ази болоод Номхон далайн улсуудын жуулчлал дэлхийн аль ч улс орнуудаас илүү хурдацтай хөгжиж буй. Өмнөд Азийн, Азийн диваажин гэгддэг эртний сүм хийд, амтлаг хоол хүнс нь гадаад, дотоо­дынхныг яг л соронз мэт татдаг. Түүнээс гадна мөн­гөний ханш бага бай­­даг нь тэдэнд түлхэц болдог биз. Гингит л гэхэд сул валют учраас Малайзид жуулчдыг цэцэг зөгийг татдаг шиг л даллаж. Валютын хан­ш­­ийн зөрүү­гээр жуул­ч­дыг тат­даг олон орон байдгийн хэд хэд нь мэдээж Камбодж, Тайландыг нэрлэж болох юм. Жишээ нь, Камбод­­жид валю­тын ханшид суурилсан аялал жуулчлал ДНБ-ийнх нь 28 хувийг бүрдүүлдэг. Харин Тайландын хувьд энэ тоо 20 хувь. Манай тивийн аялал жуулчлалын хамгийн хүчтэй талбар нь мэдээж, Хятад. Шинэ тутам баяжиж буй хятад жуулчид 2016 онд гадаад улс орнуудад зөвхөн аялах замдаа бараг 261 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн судалгаа байна. Энэ нь 2011 оныхоос 73 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Бидний дараагийн жишээгээр Индонезийг нэрлэж болох юм. Виз­ийн чирэгдэл багатай дүрэм журам нь энэ улсад жуулчдыг даллах хүч болдог. Бас нислэгийн хямд зардлыг ч авч үзэх ёстой. 2013-2016 онд Зүүн Өмнөд Ази руу нисэх Хятад иргэдийн тоо долоо хоног бүр 92 мянгаас 188 мянга 500 болтлоо өссөн байна. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа адал явдлын эрэлчид дэлгэр зуныг амдан аяллын төлөв­лөгөө, хөрөнгө санхүүгээ ийн үүцэлж байгаа. Тэгвэл Монгол Улсын хувьд аялал жуулчлал эдийн засгийнх нь хэдэн хувийг эзэлдэг, мөн ямар нөлөөтэй байдаг юм бол. Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны мэдээлс­нээр 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад ирсэн гадаа­дын жуулчдын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад нийт зор­чигд­ын тоо 71 мянга  750-гаар буюу 13.21 хувиар өссөн бол жуулчдын тоо 66 мянга 938-аар буюу 14.21 хувиар өсчээ. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 400 сая ам.долларын орлого оруулсан мэдээтэй байна. Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран гадаадын жуулчид Монгол Улсад аялахдаа гаргадаг зард­лыг судалжээ. Судал­гаагаар жуулчид дунд­жаар хоёр долоо хоногийг Монгол Улсад өнгө­рүүлэхдээ хувийн аялагчид 1526 ам.доллар, компаниар үйлчлүүлсэн аялагчид 2383 ам.доллар зарцуулдгийг нь тог­тоосон байна. Судалгаанд Монгол Улсад аялсан 1233 жуулчныг санам­саргүй түүврийн аргаар хамруулсан  байна. Тэгвэл Монголд ирэх жуулчдын тоог хэр­хэн нэмэх вэ. Бас үүнд хөшүүрэг болох зүйлс юу байна вэ. Жишээ нь “Блүүмберг дээр бичсэнээр бол манайд Парисын Дарь эхийн сүм, Америкийн Ниагра хүрхрээ, Токиогийн Дис­нейлэнд үздэг төр­лийн жуулчид ирэхгүй нь. Иймээс бид мар­кетингийн аргаар жуул­чдын шинэ урсгалыг бий болгох шаардлага  байгаа юм. Хоосон хүлээгээд тэд бидэн дээр ирэхгүй нь” гэж Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ган­зориг ganzo.mn цахимдаа бичсэн байна лээ. Тэрээр цааш өөрийн санаагаа тодруулахдаа, “Тэгэхээр орчин цагийн туркүүдийн хувьд заавал аялж үзэх ёстой. Эцэг өвгөдийнх  нь түүх домгийг өгүүлэх өнө эртний дурсгал бүхий газрууд Монгол Улсад байна. Дэлхий дээр түрэг гаралтай буюу Turkic хүмүүс 140–160 сая байдаг гэж үздэг. Үүнээс Туркэд 60 орчим сая хүн амьдардаг байна. Гэтэл туркүүд гадаадад аялахдаа жилд тав орчим тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Нийт гадагшаа зорчдог урсгал нь зургаа орчим сая хүн ажээ. Бид нэг бол жуулчид өөрсдөө ирэхийг хүлээ­гээд суугаад байж бол­но. Эсвэл баримтат кино хийгээд Туркийн телевизээр цацаж болж байна. Мөн Туркийн сошиал медиа орчинд идэвх­жүүлэлт хийж бол­но. Туркчүүд өөрсдийн гарал үүсэл, хөшөө дурсгалаа үзэхээр Мон­голд аялж болно шүү дээ ирэхэд нь. Харин Мэлхий хадныхаа дэргэд бие засах газар  барьсан байх хэрэгтэй” гэсэн нь олон хүний сонирхлыг татсан сэдэв болсныг онцлох хэрэгтэй. Энэ бол асуудлын зөвхөн нэг л үзүүр. Цааш нь судлаад үзвэл аялал жуулчлалыг бид баригдмал, ягшмал хайрцагнаас нь гаргахад хараагаа чиглүүлэх цаг иржээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 42 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 42 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 42 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 42 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 42 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 42 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 42 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 52 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 53 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 55 мин