Нөөцийн мах гарсан ч махны үнэ буураагүй байна

2018-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Хаврын тарчиг цагт борцтой хоол “ванлий” хэмээн хөдөөнийхөн ярих юм. Харин нийслэлийнхэн “Хүчит шонхор” захаас өртөг багатайхан шиг зарагдах зоорийн махыг өглөө эртлэн очиж худалдаж авна. Харин үдээс өмнөтэй зэрэгцвэл хэдэн төгрөгийн нэмэгдэл үнээр кг-ын мах зөөдөг улс. Тиймээс өнгөрсөн бямба гаригийн өглөө 05:30 цагтай уралдан тус захыг зорив. Амралтын өдөр атал хөл хөдөлгөөн ихтэй. Амин хувийн хэрэгцээний мах авахаас эхлээд хоолны газрынхан ченжээс махаа авахыг илүүд үздэг ажээ. Учир нь махны худалдагчдаас авснаас хямд үнээр авах боломж хэмээн цайны газрын эзэн гэх эмэгтэй хуучилсан юм.   05:30 ЦАГИЙН ОРЧИМ   Тэвээрэг муутайгаас малчид махаа хямд үнээр борлуулжээ. Төв аймгийн Лүн сумын малчин Б.Эрдэнэбат “Өнгөрсөн жил мал тарга тэвээрэг олигтой авч чадаагүй болохоор хэтэрхий хямд үнээр авч байна. Нэг гулууз мах 25-27 кг болдог. Хэрэв 4000 төгрөгөөр бор­луулж чадвал, гайгүйхэн өгчихлөө гэсэн үг шүү дээ” гэв.  Махны үнэ өглөө эрт хямд байх бөгөөд зарим өдөр үйлчлүүлэгч олон байгаа эсэхээс хамааран 300-500 төгрөгийн ахиугаар зардаг байна. Түүнчлэн ченжүүдээс өөр худалдан авагч ховор үед тэдний хэлсэн үнээр өгөх нь элбэг гэв.   15:00 ЦАГИЙН ОРЧИМ   Энэ үед “Хүчит шонхор” захад адууны мах 6500, хонины мах 4800-5500, ямааны мах 4700-5200, тэмээний мах 5000 төгрөгийн үнэтэй байв. Харин хонины махыг бүтнээр нь авбал кг-ыг нь 4700 төгрөгөөр борлуулна хэмээн махны худалдаачид ярьсан юм. Гэхдээ лангуу бүрт “Шинэ мах” гэх пайз харагдана. Гэвч зооринд хадгалсан мах гэдгийг махны худалдаачид тайлбарлав. Харин өглөө гаргасан хонины мах нь 6500-аар борлуулж байна. Түүнчлэн үхрийн махны үнэ 8000-9500 төгрөгт хүрчээ. Тэр дундаа гуяны цул мах илүү үнэтэй байлаа.   НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧЭЭ   Нөөцийн махыг өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гаргаж эхэлсэн байна. Энэ жил “Баата­рууд тэнгэр”, “Дархан мийт фүүдс”, “Хөвсгөл мах маркет”, “Мах маркет”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эй Эн Ди Эм”, “Сүхбаатар мах” маркет, “Хүнс комплекс, “Сайнза интернэшнл”, “Боса” компаниуд 12.8 мянган тонн махыг нөөцөлсөн аж. Энэ хүрээнд үхрийн ястай махыг 5500 төгрөг, хонины ястай махыг 5300-аар борлуулж буй бөгөөд ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

21 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 47 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 47 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 43 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин