Төсвийн алдагдал 6.4 хувьд хүрнэ гэв

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Монгол Улсын 2018 оны эдийн засгийн төл­вийг Азийн хөгж­лийн банкнаас танилцууллаа. “Азийн хөгжлийн төлөв-2018” тайланд ма­най улсын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр таа­маг­лажээ. Энэ жил эдийн засаг сайн өсөлт­тэй байх хэдий ч өнгөр­сөн онтой харьцуу­лахад эрч нь саарч 3.8 хувьд хүрнэ гэв. Үүнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт бага зэрэг өсч буй нь нөлөөлөх боловч тээвэрлэлийн саад бэрхшээл нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэсэн байна. Харин ирэх жил тус салбарын хөрөнгө оруулалт үргэлжилж, нүүрсний салбарт тул­гамдсан зарим саад арилах тул эдийн засгийн өсөлт 4.3 хувь болно хэмээн тайландаа дурджээ. Тус банкны ахлах эдийн засагч Деклан Маагий “Монгол Улсын эдийн засгийн өсөлт худалдааны гол түнш улсын эдийн засгийн байдлаас хамаар­на” хэмээн онцлон тэмдэглэв. Хурлын үеэр Азийн хөгжлийн банкны эдийн засагчид манай улсын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 99 хувьтай тэнцэж байгааг хэллээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүү­лэлт аж. Ингэж улсын өрийг тооцохдоо Монгол­банкны зээлийг ч оролцуулсан байна. Тиймээс Засгийн газар, Монголбанкны нийт өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн дээд хязгаарыг давсан харагдаж буй хэмээн тайлбарлав. Түүнчлэн манай улсын төсвийн алдагдал өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.9 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолсноо дуулгав.   ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол өнгөрсөн онд эрчимжиж 5.1 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд нүүрс­ний экспортын өсөлт, уул уурхайн салбар­ын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт гол хөдөлгүүр байсан гэлээ. Эдийн засгийн өсөлтийг 2018, 2019 онд үргэлжилнэ, гэхдээ эрч нь саарна гэж үзжээ. АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн зас­гийн гүйцэтгэл ОУВС-гийн хөтөлбөрт төсөөлснөөс сайн байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайж­руулахад дэмтэй.  Үүнийг үргэлжлүүлэн дэмжих нь Монголын мөчлөг дагасан савла­гаа, эмзэг байдлыг бууруу­лахад чухал нөлөө үзүүлнэ” гэв. Энэ үеэр эдийн засгийн өсөлт саарахад учирч болох эрсдэлүүдийг нэрлэсэн юм. Тухайлбал, банкуудын бүтцийн өөрчлөлтийн явц тогтворгүй байдлыг бий болгох хандлага ажиглагдаж буй. Өөр­өөр хэлбэл, махны үнэ өсөх, уул уурхайн эрдэс баялгийн үнэ буурах, Өргөтгөсөн санхүүжил­тийн хөтөлбөр­ийн хэрэг­жилтэд саад учрах, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт саарах таамаг дэвшүүлж буйгаа АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Маагий хэл­лээ. Тэрээр “Энэ удаагийн хөтөлбөр өргөн хүрээтэй, ярвигтай учраас саатал үүсч болзошгүй. Далд уурхайн хувьд өнгөрсөн онд хил дээр үүссэн тээврийн гацааны улмаас зэсийн баяжмалыг урд хөршид нийлүүлэх явц олон хоногоор саатсан. Тиймээс энэ байдал дахин үүсч болзошгүй” гэсэн юм.   ИНФЛЯЦ ӨСЧ НАЙМАН ХУВЬД ХҮРНЭ Энэ онд инфляц өсч найман хувьд хүрэх хэдий ч ирэх жил буурах хандлага ажиглагдаж байгааг онцлов. Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж өнгөрсөн жил инфляцийн төвшин 4.3 хувьтай гарсан аж. Энэ жилийн өсөлтөд дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлого нөлөөлнө хэмээн таамаглажээ. Эдийн засгийн өсөлт цаашид хадгалагдвал Монгол Улс 2021 онд төлөх гадаад бондуудын төлбөрийг хийх боломжтой хэмээн АХБ-ныхан дүгнэж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

19 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 45 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 45 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 41 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин