“Технологийн дэвшлийг ашиглан ургац алдахгүй байх боломжтой”

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөн өчигдөр боллоо. Улсын зөвлөгөөнд 21 аймгийн газар тариалан эрхлэгчид болон салбарын сайд албаны бусад төлөөлөгч оролцов.  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Аймгийн төв болон томоохон суурин газруудад мөн уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэн 500-1000 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь барих, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээг энэ онд бий болгох зорилт дэвшүүлсэн”-ийг онцлов. Тэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үрийн болон хүнсний буудай хадгалах элеваторын хүчин чадлыг 15 мянган тонноор нэмэгдүүлэх, цаашдаа тариалангийн  алсдагдсан бүс нутгуудад элеватор шинээр барих асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа ярив. Харин тариаланчид технологийн дэвшлийг ашиглан ургац алдахгүй байх боломжтой гэв. Түүнчлэн цаг агаарын хүндрэлээс хэрхэн хамгаалах тухай өмнөх зөвөлгөөнүүдийн үеэр хэлэлцээр ирсэн. Гэтэл энэ тухайгаа ярьсаар л байна. Манай улс хүнсний ногооны хэрэглээнийхээ 50-60 хувийг дотоодоос хангах боломжтой гэдэг. Гэвч энэ нь 5-6 сарын хугацааны тухай ярьж байгаа гэдгийг тариаланчид онцлов. Учир нь хадгалах байр савны хүрэлцээгүйгээс төмснөөс бусад ногоогоо импортоор авч байгааг ногооны худалдаачид хэлж байна. Тиймээс энэ салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг тариаланчид хүслээ. Тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1400, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж,  тэдгээрт 60 мянган тариаланч, ногоочид ажиллаж байна. Мөн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалан эрхэлж буй аж.  Энэ онд 513.2 мянган га талбайд тариалалт хийж, 538.4 мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөсөн байна. Тариалан эрхлэгчдэд тариалалт хийхэд дизель түлшний үнэ өндөр, хөрсний хуурайшилт, хөрсөө бордох асуудал тулгамдаж буй. Мөн цаг агаарын давагдашгүй хүчин зүйл нөлөөлж, ургац алдах тохиолдолд төрөөс тодорхой дэмжлэгүүд хэрэгтэй байгаагаа дуулгалаа. Өнгөрсөн онд гантай байснаас тариаланчид ургац алдаж, төлөвлөсөн хэмжээнд ургац хурааж чадаагүй. Энэ жилийн хувьд усалгаатай газар тариаланг нэмэгдүүлж нийт тариалангийн талбайн 80 хувьд хүргэх зорилтыг салбарын яам нь тавьжээ. Ингэснээр нэг га талбайгаас хураах ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой аж. Мөн  400 гаруй мянган га талбайд тариалалт хийж, 530 мянган тонн үр тариа, 170 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо ургац хураахаар төлөвлөснөө дуусгав. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан байна. Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт шийдэгддэггүй олон тулгамдсан асуудал бий. Энэ жилээс ойн зурвасаа татах, газар тариалангийн талбайг хашаажуулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байгаагаа энэ үеэр салбарын мэргэжилтнүүд ярив. Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа, газар тариалангийн салбар байгаль, цаг уураас шууд хамааралтайн дээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрт цочир хүйтрэлт, ган, хэт халалтын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэн явуулахад хүндрэл учруулж байгааг Ерөнхий сайд онцлов. Иймд шинжлэх ухаанаар манлайлуулсан тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг баримтална гэдгээ тэрээр хэллээ. Энэ бодлогын хүрээнд тус салбарын хүний нөөцийг чадавхижуулах, үр ашигтай технологи, бүтээмжтэй, ухаалаг техникийн шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас тууштай анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 34 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 34 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 34 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 34 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 34 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 47 мин