Арматурыг дотооддоо үйлдвэрлэвэл орон сууцны үнэ буурахад нөлөөлнө

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Манай улсад одоо­гийн байдлаар хот хөдөөд нийлээд 700 гаруй барилгын материалын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Барилгад хэрэглэгддэг 40-45 үндсэн нэр төрлийн болон туслах материалыг үйлдвэрлэн зах зээлийн нийт эрэлт хэрэгцээний 70 орчим хувийг хангадаг. Түүнчлэн барилгын дүүргэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг хийт хөнгөн блокийг “ МАК”, “ Жи Эс Дорнын хөгжил” зэрэг 20 орчим компани дотоодын жилийн хэрэгцээ болох 300 мянган метр куб блок үйлдвэрлэж байна. Харин барилгын материалын гол түүхий эд болох арматурын улсын жилийн хэрэгцээ 300-350 мянган тонн байдаг. Үүнээс дөнгөж 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 70 хувийг импортоор оруулж ирдэг. 70 хувийн арматурт жилд 110 сая ам.доллар урсан гардаг байна.Хэрэгцээт  арматурыг импортолсноос орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж буй. Мөн бусад түүхий эд болох хөнгөн блок, хуурай хольцын материал цавуу, хөөсөнцөр, барилгын гадна фасадны чулуут өнгөлгөө  чулуун замаск гээд овор хэмжээ ихтэй тээвэрлэлтийн өндөр зардалтай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь цаашдаа орон сууц, барилгуудын өөрийн өртөг буурахад гол нөлөө үзүүлэх билээ. Гэвч  барилгын салбарын хамгийн гол түүхий эд болох арматур буюу ган туйвангийн үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, бэлдэц үйлдвэрийг ажиллуулах шаардлагатай байгааг сануулж Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлсэн. Энэхүү мэдээллийг бататгаж  Үндэсний хөгжлийн газрын удирдах зөвлөлийн гишүүн Р.Бямбажав хэлэхдээ “Сүүлийн арван жилийн судалгаагаар 2014 онд барилгын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн жил байсан.  Нийт 330 мянган тонн арматур хэрэглэсэн байдаг. Үүний 270 мянган тонныг импортоор, 70 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн. Харин 2016, 2017 онд барилгын салбарт хийсэн хөрөнгө оруулалт багассаны улмаас арматурын эрэлт нийлүүлэлт эрс багассан. Үүнтэй холбогдуулан арматурын үнийн нэг тонн нэг сая 750 мянгаас нэг сая 850 мянгад хүртлээ өссөн юм. 2008 онд арматурын хомсдол үүсч байсан шиг энэ онд ч мөн хомсдол үүсэх болоод байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд барилгын гол түүхий эдийн үнийг тогтвортой барих хэрэгтэй. Эрэлт хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангая гэсэн бодлого баримтлах нь чухал. Өнөөдөр манай улсад хувийн хэвшил, төрийн өмчийн нийлсэн барилгын материалын 14 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн мэдэгдлээ.   БАРИЛГЫН САЙН  ЧАНАРЫН ЦАВУУ, ХӨӨСӨНЦӨР, БЛОК ЗЭРГИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа тав дахь жилдээ  “Мишээл экспо”-д зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэнд  гадаад, дотоодын  80 гаруй байгууллага оролцсон. Эх орондоо барилгын материал үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч олон компани оролцсон юм. Тэдний нэг “ Гурван Марал Групп” 20 орчим нэр төрлийн импортыг орлох  999 нэрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2018 оны хаврын үзэсгэлэнд тав дахь жилдээ амжилттай оролцож байв.  “Гурван Марал Групп” нь  2013 оноос барилгын хуурай хольцын материал болох плита, чулууны цавуу, гадна дотно хар замаск  үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ үед эдгээр материалуудын 80 хувь нь ОХУ, Герман, Хятад зэрэг улсаас импортоор орж ирдэг байжээ. Харин өнөөдрийн байдлаар гадаадаас орж ирдэг хуурай хольцын материалын импорт 100 хувь зогссон. Энэ нь дотооддоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн юм  гэж тус группын гүйцэтгэх захирал О.Мөнхбаатар ярьсан юм. Түүнчлэн тус групп 2014 оноос барилгын гадна дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрээ нээжээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор импортоор  хөөсөнцөр татах байдал зогссон байна. Гэхдээ  Хятадууд  Улаанбаатарт үйлдвэрээ нээсэн нь  Монголд үйлдвэрлэж буй нэртэй ч  мөнгө нь гадагшаа урсдаг байна. Ийм үйлдвэрүүд тухайн үед  70-80 хувийг эзэлж байсан. Харин өнөөдөр эдгээр үйлдвэрүүд хумигдаж  дөрвөн үйлдвэр үлдсэн. Энэ нь дотоодын үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн үйлдэрлэж өрсөлдөөнд амжилттай байгаагийн илэрхийлэл юм. Мөн энэ жилээс эхлэн эднийх гоёлын хөөсөнцөр үйлдвэрлэж эхэлсэн байна. Хөөсөнцөрөөр бүх төрлийн гоёл чимэглэлийн хүрээ, багана, дээврийн эмжээр, стэнд, хана зэргийг захилгын дагуу төрөл бүрийн  загвараар зүсдэг юм байна. Олон улсад олон зуун жил шалгарсан технологиудыг үйлдвэртээ нэвтрүүлсэн. Мөн хуурай хольцын бүтээгдэхүүний Монгол Улсын MNS 6424 стандартыг мөрддөг. Монгол хүнд гадаадын юм бүхэн сайн гэсэн ойлголтыг ийнхүү тус групп 999 төрлийн брэндээрээ өөрчилж чадсан аж. Түүнчлэн Монголчууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь илүү болсон нь тэдэнд урам зориг өгчээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 37 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 37 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 37 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 37 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 37 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 37 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 37 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 50 мин