Ж.ЦОГЗОЛМАА
Энэ сарын дундуур Хятадын Засгийн газрын шинэ агентлагууд “мэндэлнэ”
Хятадын төрийн хэвлэл өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Хан Зенгийн мэдэгдлийг дамжуулах зууртаа тус улс энэ сарын дундуур Засгийн газрын шинэ агентлаг, нэгжүүдийг парламентын зөвшөөрлийн дагуу байгуулах гэж буй талаар мэдээллээ. Өнгөрсөн сард Хятадын парламент бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөгөө баталснаар хэд хэдэн яам болон зохицуулагч агентлагуудыг татан буулгасан юм. Ингэхдээ Коммунист намын удирдлагыг сайжруулахын тулд ийнхүү бүтцээ өөрчилж байгаа аж. Энэхүү томоохон өөрчлөлт нь улсын банк, даатгалын зохицуулагч нарт хамаарч байна. Улмаар Төвбанкны санхүүгийн салбар дахь хяналтыг чангатгахаар ажиллаж байгаа аж. Монополийн эсрэг болон бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үнэд хяналт тавих зэрэг үүрэг бүхий зах зээл дэх зохицуулагч шинэ агентлаг тэргүүтэй долоон яам, найман шинэ нэгжийг улсын консулын удирдлага дор ажиллуулах юм. Түүнчлэн Хятад улс кино, мэдээ мэдээлэл болон хэвлэл нийтлэлийн зохицуулалтыг Коммунист намын хэвлэлийн засаг захиргааны нэгжийн дор байгуулж байгаа нь хэвлэл мэдээлэл дэх удирдлагыг уламч ангатгахын дохио болж байна.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭКСПОРТ 17 ДАХЬ САРДАА ТАСРАЛТГҮЙ ӨСЛӨӨ
Өмнөд Солонгосын экспорт өнгөрсөн сард таамагласнаас багахан дүнгээр өссөн байна. Энэ нь Хятад-Америкийн худалдааны дайн, улс орнуудын худалдааны хамгаалах бодлогын эргэн тойрон дахь санаа зовнилыг нэмсэн хэрэг боллоо хэмээн ажиглагчид үзэж байна. Өмнөдүүдийн санах ойн чипүүд, мөн компьютерүүдийн Хятад болоод Европ даяарх экспорт өнгөрсөн сард ихээхэн өссөн байна. Гэвч энэ зуур АНУ-д илгээдэг далайн тээвэр нь Америкийн худалдааны хамгаалах бодлогын улмаас буурчээ.
Өнгөрсөн сард тус улсын экспорт 6.1 хувиар өсч, 51.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин импорт таван хувиар өсч 44.7 тэрбум ам.долларт хүрчээ байна.
Ингэснээр худалдааны илүүдэл 6.9 тэрбум “ногоон”-д хүрснээр өнгөрсөн сарынхаас 3.2 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
ТЕСЛА ИНГЭЖ МЭДЭГДЭВ
Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлэгч Тесла компанийн автомашин өнгөрсөн сарын 23-нд осолдож, жолооч нь амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ үеэр жолооч автомат жолоодлогын тохиргоотой зорчиж байсан хэмээн тус фирмээс мэдээллээ. Энэхүү осол Mountain View 101 дүгээр замд болсон бөгөөд энэхүү осолтой тухайн техникийн өөрөө жолоодлогын технологи холбоотой болоод байна. Өнгөрсөн сарын эхээр Volvo SUV маркийн автомашин өөрөө жолоодлогын системтэйгээр явж байх үедээ Арризонад нэг явган зочигчийн аминд хүрсэн билээ. Холбооны мөрдөгчид Калифорниагийн ослыг мөрдөн байцааж буй. Ингэснээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон ослын үеэр Tesla Model S автомашин автомат жолоодлогын системтэй байсан эсэхийг нягталж байгаа юм.
“Тесла” компанийн зүгээс сүүлийн ослын талаар хийсэн мэдээлэлдээ “Mountain View зам дээр осолдсон Model X загварыг унаж явсан хохирогч 38 настай, “Apple” компанийн программ хангамжийн инженер Вэй Хуанг байсан. Автомашин жолоодлогоо удирдаж эхлэх үед хэд хэдэн дүрс дохио, нэг дуут дохио хүлээн авсан бөгөөд мөргөлдөхөөс зургаан секундын өмнө жолоочийн гар дээрх удирдлагад хүрсэн гэж мэдэгдээгүй” хэмээсэн байжээ.
“Жолоочид мөргөлдөөн болохоос өмнө таван секунд буюу эсрэг талын обьектод хүрэхэд 150 метрийн сул зай байсан. Гэвч тээврийн хэрэгслийн тэмдэглэгээ харагдсан боловч ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байна” гэж мөн нэмж дурдсан байлаа.
Түүнчлэн “Тесла” замын хашлага нь энэхүү ослын хүчийг нэмэх бас нэгэн аюул болсон гэж нэмж өгүүлсэн байлаа. Автомашин шатаж аюулд учрах үед тэр орчимд хэн ч байгаагүй аж. Компанийн зүгээс мэдэгдсэнээр автомат жолоодлого нь хурд, эгнээ солих, өөрөө байрлуулах зэрэг үйлдлийг хийдэг ч жолоочоос осол гаргуулахгүйн тулд зам болон жолоодлогыг удирдах удирдлагыг шаарддаг гэдгийг онцолжээ.
Автомат жолоодлого нь бүх ослоос хамгаалж чадахгүй гэж “Тесла” мэдэгдэж байна. Гэвч энэ нь ослыг бага зэрэг бууруулах боломжтой гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хятадын бүтцийн өөрчлөлт ба Теслагийн шуугиант мэдэгдэл
2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин