“Өнөөгийн үнэ цэнэ”гэж юу вэ?

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. 1990-ээд оны талхны үнийг та санах гээд үзээрэй. Харин одоо хэдэн төгрөг болсон бэ? “Өнөөгийн үнэ цэнэ” гэдэг нь тэр үеийн талхны үнэ, одоогийнхтой адилхан байна гэж үзээд, тухайн үеийн бараа бүтээгдэхүүний үнийг одоогийн үнээр илэрхийлэхийг хэлнэ. Энэ ойлголт тэтгэврийн даат­галын үйл ажиллагаанд маш чухал байдаг. Япон улсад иргэд албан журмаар тэтгэврийн даатгалд хамрагддаг бөгөөд оюутан эсвэл ажилгүй иргэд тэтгэврийн даатгалын байгууллагад хүсэлт гаргавал шимтгэлээ 10 жилийн дотор нөхөн төлж болдог. Харин нөхөн төлөх шимтгэлийн хэмжээг тооцохдоо, 10 жилийн өмнөх шимтгэлийн мөнгөн дүнг “өнөөгийн үнэ цэнэ”-д шилжүүлэн боддог. Жишээлбэл, 10 жилийн өмнө шимтгэл 10.000 иен байсан гэж үзээд түүнээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ 15 хувиар нэмэгдсэн бол өмнөх шимтгэлийг нөхөн төлөхөд 11.500 иен болно гэсэн үг. Тэр үеийн шимтгэлийн хэмжээтэй тэнцүү үнэ цэнээр одоо төлж байгаа учраас мэдээж шүү дээ. Хэрэв 10 жилийн өмнөх шимтгэлийн хэмжээ болох 10.000 иенээр одоо нөхөн төлж болно гэвэл хүн бүр шимтгэлээ цаг тухайд нь төлөлгүй, нөхөн төлөхийг илүүд үзнэ. Энэ нь иргэдэд ашигтай. Нөгөөтэйгүүр, өнөөгийн үнэ цэнээр нөхөн тооцохгүй бол одоо шимтгэл төлж буй иргэдийн ачаалал нэмэгдэж, тэгш бус байдал үүснэ. Тийм учраас тэтгэврийг тооцохдоо заавал “өнөөгийн үнэ цэнэ” гэдгийг анхаарах хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

23 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 49 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 49 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 45 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин