Ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулна

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” чуулга уулзалт өчигдөр боллоо. Манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын бүх аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд, манай улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл,  хөрөнгө оруулагчид гээд 100 гаруй хүн оролцож байна. Чуулганы нээж, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлэв. Тэрээр “Уул уурхайн салбар  Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 77 хувь, ДНБ-ий 22 хувь, төсвийн орлогын 25 хувийг  дангаараа бүрдүүлж байна. Уул уурхайг даган барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбар ч эрчимтэй хөгжиж ирсэн”-ийг онцлов. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагаа дуулгав. Түүнчлэн  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн. Монголын уул уурхайн салбар эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирснийг Ерөнхий сайд дурдаад,  Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлжээ.   ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТ, ТАТВАРЫН ОРЧНЫГ ХЭЛЭЛЦЭВ   Энэ удаагийн хурал  эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг олон улсад сурталчлан танилцуулах, хөрөнгө оруулалт татах зорилготой. Мөн  хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.  Тиймээс чуулганаар салбарын бүхий л асуудлыг хөндөж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, “Монгол Улсын эрдэс баялгийн нөөц, үйлдвэрлэл, экспорт” сэдвийн дор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа илтгэл тавьж, эрдэс баялгийн нөөцийн сангийн талаарх тодорхой мэдээллүүдийг өгөв. Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн санд одоогоор 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр бүртгэлтэй  байна. Мөн 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны нөөц бүртгэгджээ. Цаашид  хангайн болон баруун бүсэд геологийн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж, зарим судалгааны ажлууд хийгдэж буйг тэрээр дурдлаа.   ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ   УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж Монгол Улсад хэрэгжүүлэх хүнд үйлдвэрийн төслүүдийн талаар танилцуулав. Манай улсад  газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах, хар төмөрлөг болон зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүд бий.  Тэгвэл Засгийн газраас эхний ээлжинд газрын тосны үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд, зэс хайлуулах үйлдвэрийг “Оюутолгой” компанийн уурхайг түшиглэн байгуулахаар тогтжээ. Мөн нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах үйлдвэрийг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Багануурын уурхайг түшиглэн байгуулахаар төлөвлөж байгаа аж. “Дээрх төслүүдийг хэрэг­жүүлэхэд нийт 5.8 тэрбум ам.доллар шаардагдах ТЭЗҮ боловсруулсан бөгөөд Засгийн газраас барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх конессын гэрээ эсхүл олон улсын санхүүгийн байгууллагын урт хугацааны, бага хүүтэй зээлээр хэрэгжүүлэх боломжтой” хэмээн үзжээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр ДНБ 15 хувиар өсч, 30 гаруй төрлийн дагалдах үйлдвэр шинээр байгуулагдаж, улсын болон орон нутгийн төсөвт жилд 300 сая ам.доллар төв­лөрч, импортын хэм­жээг нэг тэрбум ам.доллараар бууруулж, га­даад худалдааны ашиг өснө гэсэн тооцооллыг Засгийн газар, УУХҮЯ-наас гаргасан байна. Мөн 2800 гаруй шууд, 3000 гаруй шууд бус ажлын байр бий болно хэмээн тооцоолжээ. Чуулганы үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэ­рэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар бас нэгэн чухал мэ­дээллийг дуулгав. Уул уурхайн салбар нь зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлд­вэр гэх мэт ажлын байрыг нэмэгдүүлэн эдийн засгийг тэлэх, үйл ажиллагаа явуулж буй тухайн аймаг орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой бол­гож, ядуурлыг бууруу­лахад чухал хувь нэмрээ өгнө гэлээ.   ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ   Уул уурхайн сал­барын 2018 оны ста­тистик мэдээллийг харвал аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрийг оруулсан нь харагдана. 2018 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамжийг сонирхвол  2018 оны эхний хоёр сарын байдлаар улсын төсөвт 353.7 тэр­бум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлө­рүүлжээ. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруу­лагчдыг татах, татварын орчныг хөнгөлөх бодлого оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм.  Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төс­вийн орлогын хэлт­сийн мэргэжилтэн Б.Тэлмүүн  шинэчилэн бо­ловс­руулж буй Тат­варын хуулийн талаарх мэдээллийг өгөв.  Хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлөх хугацаа зургаан сар байсныг хоёр жил болгож сунгах, хөрөнгө оруулалтын суутган татварын хэмжээ 20 хувь байсныг 15 болгож бууруулах зохицуулалт оржээ. Мөн Монголын компаниуд гадаадаас зээл авсан тохиолдолд суутган тат­варын хэмжээг 5 хувиар тогтоох, гадаадын зах зээлд хувьцаагаа бор­луулсан тохиолдолд ног­дол ашгийн татварыг 5 хувь болгож бууруулах заалтыг тусгажээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

31 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

36 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

38 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

42 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

44 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 48 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 57 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 57 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 57 мин