Өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг дахин үнэлэх нь

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ /Төслийн ахлах зөвлөх/ Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр, Япон улсын өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал буюу цалингийн итгэлцүүрийн тухай танилцуулахаар бэлтгэлээ. Юуны өмнө та анх авч байсан цалингаа нэг бодоод үзээрэй. Бидний аав ээжийн үеийн цалин биднийхээс тэс өөр. Жишээ нь, Японд сарын цалин 1976 онд 94.300 иен байсан бол 1995 онд 194.200 болж хоёр дахин нэмэгдсэн байдаг. Тиймээс төлж байсан шимтгэлийн хэмжээ нь ч өөр өөр. Тухайлбал, шимтгэлийг 10 хувь гэж үзвэл 1976 онд сард 9430 иен, 1995 онд 19420 иений шимтгэл төлж байсан гэсэн үг. Энэ мөнгийг тэр хэвээр нь тооцож тэтгэвэр тогтоовол юу болох вэ. Мэдээж 1976 болон1995 онд шинээр ажилд орсон залуусын мэдлэг, ур чадварт ялгаа бараг байхгүй ч тэр үеийн цалингийн хэмжээгээр тэтгэвэр бодвол одоогийн мөнгөний үнэ цэнээс хамаагүй багаар тогтох нь ойлгомжтой. Үүнээс сэргийлж Японд, төлсөн шимтгэлийг өнөөгийн мөнгөний ханшид хөрвүүлэн тооцдог. Өөрөөр хэлбэл 1976 оны цалинг 1995 оныхтой адилхан үнэ цэнэтэй болгож тооцно гэсэн үг. Ингэснээр 40 жилийн өмнөх мөнгөний үнэ цэнийг өнөөгийн үнэд шилжүүлж, тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Тэтгэврийн даатгалын систем нь урт хугацаанд үргэлжилдэг үйл ажиллагаа тул энэ хугацаан дахь аливаа нөлөөллүүдийг сайтар бодолцох шаардлагатай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 37 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 37 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин