Америкийн ажилгүйдлийн “будаггүй” төрх

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын ажилгүйдлийн дүр зургийг нэмэлт хачиргүйгээр Блүүмберг агентлаг хэрхэн сурвалжилсныг тоймлон хүргэе.   Үнийн өсөлтөөс болгоомжлохын тулд Америкт бүгд л хичээж байна. Ажил олгогчид чадлын хэрээр хөлс төлөхийг эрмэлзэж байгаа ч ажилчид өдрийн од шиг л ховордсоор. Америкийн ажил­гүйдэл энэ сард таамаглаж байснаараа дөрвөн хувьд хүрвэл юу болох бол… Магадгүй зарим хот дахь хоосон гудам­жууд бидэнд үнэ­нийг хэлэх байх. Тэг­вэл Блүүмберг-ийн сурвалжлагчид Айова, Жоржиа болон Майн мужуудаар явж сурвалж­лага бэлтгэжээ. Тэдний олж мэдсэнээр ажил олгогчид татарсан хөдөлмөрийн зах зээлээс өөрт хэрэгтэйг олсон бөгөөд одоо ч мөнгө үйлдвэрлэсэн хэвээр байна. Тэтгэврийн насныхан, цагаачид, орон гэргүйчүүд тэдний ажиллах хүч болоод байна. Тэдний цалинг нэмэхэд дургүйцдэггүй ч цалингийн тэсрэлт болно гэж хүлээх хэрэггүй. Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг ааж­маар өсгөхөөр төлөв­лөж байгаа нь тэдэнд итгэл найдварын цог болж байгаа билээ. Уилберийн Maine Chocolate Confections шоколадны дэлгүүр Фрийпортод нэртэй. Энэ компанийн ажил­чид ажилдаа ирэхийн тулд 15 бээр газрыг туул­даг. Эндэхийн ажилгүйдлийн төвшин 1.8 хувьд хүрээд байгаа нь улсдаа ажилгүйдлийн хэмжээгээр гуравдугаарт ороход хүргэжээ. “Энэ байдал надад дахиад техник­жүүлэх хэрэгтэй гэж үү” гэсэн асуулт үлдээсэн гэж үйлдвэрийн захи­рал Уилбер ярьж байна. Тэрээр өнгөр­сөн гурван жил 40 ажилчнынхаа цалинг 20 хувиар өсгөжээ. Гэвч тэрээр хэрэглэгчдэд хүргэх зардлаа даахад хэцүү хэвээр байв. Гэсэн ч үнээ өсгөсөнгүй, бас бууруулсан ч үгүй. Түүний ярьж буйгаар үнээ өсгөсөн бол тэрээр бөөнөөр авдаг хүмүүс болон онлайн зах зээ­лээ алдах байсан гэнэ. Туршлагагүй, дадлага­жиг­чид цагт 12-14 ам.доллараар цалинждаг байна. Портландын хотын төв дэх “Shipwreck & Cargo” сувинер дэлгүүрт хоёр худалдагч завсар чөлөөгүй ажиллана. Үйлчилгээний салбар тав тухтай, бас мэргэжлийн төвшинд ажилладаг байх нь эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлалаар хүч нэмнэ. “Хүмүүс үргэлж л инээмсэглэсэн, сайхан ааштай хүмүүсээс юм худалдан авахыг хүсдэг шүү дээ. Бид тийм л орчныг бүрдүүлэхийг зорьдог” гэж тэндхийн захирал Женифер Смит хэлж байна. Ажил олгогчдыг сандаргасан нэгэн том шалтгаан нь Мэйний хүн амын өсөлт удааширсных байлаа. Улсын дундаж нас 44 байна гээд бод л доо. “Өнгөрсөн жил би хэчнээн хүн надад хэрэгтэйг яг таг мэдэж чадахгүй байсан” гэж найман зочны өрөө бүхий түрээсийн байр ажиллуулдаг Pomegranate Inn компанийн эзэн Таммара Кроман хэлж байна. Тэрээр ажилтан шалгаруулж авахдаа гурван долоо хоногийн дадлагад гаргадаг байна. “Энэ хугацаанд тухайн хүний ажлын ёс зүйг мэдэж болдог“ гэж тэр ярилаа. 36 настай Нигерийн цагаач Ланре Бакар холбооны ашгийн бус байгууллага болох CobbWorks Inc-д дадлагажих хүртлээ орон гэргүй нэгэн байжээ. CobbWorks Inc нь барилга угсралт, тээвэр зууч, мэдээлэл технологи, эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг олгох сургалт явуулдаг ашгийн бус байгууллага юм. Тэгвэл одоо Ланре жилийн 40 мянган ам.долларын орлоготой болжээ. Тэрээр Cobb County, Ga.,-ийн орон сууцны барилгын борлуулалт, нийлүү­лэлтийн шинжээчээр ажилладаг юм байна. 11 сарын турш ажиллахдаа ийнхүү тогтмол ца­линтай байгаадаа тэрээр ихээхэн талархдаг нэгэн. “Би үнэхээр их баярлаж байна. Хэрэв миний ажил нэмэгдэх боломжтой болбол бид миний хийх ажлын талаар ярилцана” гэж тэр хэлж байна. CobbWorks нь 2000 оноос хойш ажиллаж байгаа байгууллага бө­гөөд ажлын муу тодор­хой­лолттой, эсвэл гэмт хэргийн түүхтэй зэрэг ажил олгогчдод таашаагддаггүй хүмүүст дадлага туршлага олгож, тохи­ромжтой ажилд зуучилдаг газар аж. Тэгвэл байгалийн хийн нийлүүлэгч Gas South LLC, компани 2016 оны сүүлчээр ажилч­дынхаа цалинг хамгийн багаар буюу цагт 15 ам.доллар болгож өсгөсөн юм. Ийнхүү Америкт ажи­л­гүйдэл хөндөх сэдэв болсон хэвээр байна. Ажил хайгчид олон, бас ажил олох хүсэлтэй хүн ч олон. Гэхдээ л ажил олгогч нарт найдвартай ажилтан хомс хэвээр л байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

саяхан
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

19 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

24 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

30 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

32 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 36 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 45 мин