ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдав

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс гурав дахь жилдээ “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018”-ыг “Төмөр” группээс зохион байгуулж байна. Тус группийн маркетингийн менежер Э.Жавхлан “ОХУ-аас оюутан, сурагчдад том боломж олгож байгаа учраас алдаж болохгүй” хэмээн онцлов. Учир нь ОХУ-ын Засгийн газраас анх удаагаа бүх төвшинд суралцах 500 хүүхдийг 100 хувийн тэтгэлэгээр суралцах боломж олгожээ. Үүнээс гадна зарим сургуулийн тэтгэлэг зарлан оюутан элсүүлэх шийдвэр гаргаснаа ярьж байлаа. Үзэсгэлэнд ОХУ-ын 30 гаруй их, дээд сургууль оролцож байна Уг үзэсгэлэнд оюутан элсүүлэх журмаар ОХУ-ын 16 муж хотоос 30 гаруй их, дээд сургуулийн төлөөлөгч оролцож байна. Дээрх сургуулиудад суралцах болон тэтгэлэгт хамрах хүсэлтэй хүүхдүүдийг энэ үеэр бүртгэж байна. Хэрэв шалгалтандаа тэнцвэл эдгээр сургуулиудад суралцах боломж нээгдэж байгаа бөгөөд зорилгодоо хүрэхэд нэг алхмаар урагшлах гүүр болгох зорилгоор энэхүү үзэсгэлэн зохион байгуулж буйгаа “Төмөр” группийн маркетингийн менежер Э.Жавхлан ярив. Ерөнхий боловсролын сургуульд Орос хэлний хичээлийн цаг бага учраас хүүхдүүд хэлний мэдлэг тааруу, би чадахгүй дээ гэсэн хандлага ажиглагддаг хэмээн тэрээр тайлбарласан юм. Эхлээд сургуулиа сонгоно, түүний дараа шалгалтаа өгнө. Хэрэв тэнцсэн бол тэтгэлэгт орсон эсэх нь тодорхой болдог байна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Тиймээс гадаад руу эрдмийн аянд мордож буй оюутнуудад эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах хариуцлагатай үүрэг хүлээж байгаагаа ойлгох хэрэгтэй. Мөн сонгосон мэргэжлээ сайтар эзэмшсэн улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө өөрийгөө дайчлах учиртай юм. Европ, Евроазид тэргүүлдэг сургуульд элсэж болно Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй ОХУ-ын Үндэсний эрдэм шинжилгээний их сургууль - Эдийн засгийн дээд сургууль нь эдийн засгийн ухаан, нийгмийн ухаан, математик, компьютерийн ухаанаар Зүүн Европ болон Евроазид тэргүүлж буй тус улсын шилдэг сургуулиудын нэг аж. Хичээл нь орос болон  англи хэл дээр явагддаг бөгөөд бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрүүдтэй юм байна. Тус сургууль Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл ба дизайн, Нийгмийн шинжлэх ухаан эдийн засаг, Улс төрийн шинжлэх ухаан ба олон улсын харилцаа зэрэг 10 чиглэлээр сургалтаа явуулдаг тухай төлөөлөгч Экатерина Синцова ярив. Тэрээр “Манай сургууль 1992 онд анх байгуулагдсан. Москва, Санкт-Петербург, Нижний Новгород, Перьм хотуудад салбартай. 3500 багш, судалгааны ажилтантай” гэв.  Манай улсын оюутан, сурагчдад энэ сургуулийг сонгох боломжийг олгож байгаа юм. Тэтгэлэг ба сонголт Өнөөдрийн үзэсгэлэнд оролцож буй хүүхдүүд ирээдүйд ямар ажил хийх, ямар мэргэжил эзэмших эсэхээ шийдэж чадаагүй байна лээ. Ямартай ч бүртгүүлээд тэтгэлэгт тэнцсэнийхээ дараа аль нэг сургуулийг сонгоно гэж байв. Ирээдүйн зорилгоо тодорхойлоогүй хэрнээ ямар нэг сургуульд орох хэрэгтэй хэмээж буй хүүхдүүдтэй нэлээдгүй таарсан юм. Нөгөөтэйгүүр, ямар нэг сургуулийн тэтгэлэгт хамрагдаж байвал ямар мэргэжил сонгох нь чухал биш гэх маягаар хандаж байгаа нь анзаарагдсан. Тэгэхээр хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, алсыг харах хүсэлгүй байгаа мэт санагдав. Тиймээс ирээдүйд юу хийж бүтээх вэ, өөрөө юу сонирхож байгаа вэ гэдгээ тодорхойлон хариуцлагатайгаар сонголтоо хийхийг хүүхдүүдэд уриалмаар байлаа. Эх сурвалж: www.polit.mn
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

20 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

25 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

28 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

31 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

33 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 37 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 46 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 46 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 46 мин