Хууль зөрчсөн журам буюу зохицуулалт үйлчилгээний хураамж

2018-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Санхүүгийн салбарынхан өнгөрсөн жил 65.5 хувийн өсөлттэй байсан нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд тохиож буй дээд амжилт хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийв. Ямартай ч эдийн засгийг чадавхитай байлгахад санхүүгийн салбарынхны оролцоо тун чухал. Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуул­даг компаниуд төдий­лөн дэмжлэг хүсч “гонгинолдоод” бай­даггүй. Тэд зах зээлийн зарчмаар унасан ч, боссон ч өөрсдийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулан бизнес эрхэлж буй. Харин саяхан зарлагдсан санхүүгийн зах зээлийн өсөлтийн мэдээллийн дараа энэ салбарт оролцогчид “толгой байгууллага”-даа сэтгэл гонсгор явдагаа ярьж байв. Учир нь тэдэнд хууль зөрчсөн журмаар баталгаажсан татварын дайтай хураамж дарамт болдгийг сануулав. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ахлах референт Ц.Цэрэндэжид “Сан­хүүгийн зохи­цуу­лах хороо харъяа бай­гуул­лагуудаасаа бие даа­сан зохицуулалтын үйл­чилгээний хөлс төлөх журмаар жилд нэг удаа авдаг. Ингэхдээ тухайн компанийн жилийн цэвэр хураамжийн орлогоос 0.05 хувийг авдаг. Түүн дээр давхар даатгалын гадагш шилжүүлж буй хураамжаас 0.03 хувиар бодож авна. Тиймээс татварын хэмжээнээс давсан зүйл байхгүй” гэсэн юм. Санхүүгийн зохицуулах хороо ийнхүү төвлөрүүлж буй хураамжийг төсвийн орлогод оруулдаг хэмээн тодотгосон юм. Гэхдээ... Аливаад учир бий. Жишээлбэл, даатгалын компаниас зохи­­цуулалт үйлчил­гээний хураамжийг авахдаа нийт даатгалын ху­раамжийн орлогын 0.5 хувиар бодож авдаг хэмээн эх сурвалж хэлэв. Энэ нь Татварын тухай хуулийг зөрчиж байгааг сануулсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн хураамжийн орлого өсөх хэрээр хураамжид төлөх жилийн төлбөр ч өснө. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хороо салбараа сайн удирдаж өсөлтийг бий болгосон мэт харагдаж байгаа юм. Харин үүнд нь салбарынхан нь илт дургүйцэж буйгаа илэрхийлж байлаа. Хэдийгээр салбарын ажил эрчимжин, хөгжих нь таатай ч дан ганц аж ахуйн нэгжүүдэд бүх ачааг үүрүүлж байгаа нь хэт өрөөсгөл гэдгийг эдийн засагчид хэлсэн. Ямартай ч бид санхүүгийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд энэ талбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, бизнесийнхнээ дэмжих учиртай. Тиймээс хууль зөрчсөн эсвэл давсан дүрэм журам зохиодог араншингаа хязгаарлах нь эдийн засагтаа ч, салбарын хөгжилдөө ч дорвитой дэмжлэг болох буй за. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

13 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 39 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 39 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин