20 нас хүрсэн хүмүүсийг тэтгэврийн даатгалд хамруулдаг

2018-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Өнөөгийн нийгэмд бидний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл бол “нийгмийн хамгаалал”.  Япон улс тэтгэврийн даатгалын тогтолцоондоо бүх иргэнийг хамруулах болсон шалтгааныг тайлбарлахаар бэлтгэлээ. Японд оршин суугаа 20 нас хүрсэн бүх иргэн заавал даатгалд хамрагдаж, шимтгэл төлөх үүрэгтэй. Түүнчлэн гурван сараас дээш хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэнд ч хамаатай. Тухайн хүн оюутан эсвэл ажилгүй байхаас үл хамааран даатгалд хамрагдах үүрэгтэй. Учир нь хүнд өвдөх, бэртэж гэмтэх, нас барах эрсдэл тохиолдож болно. Тиймээс бүх иргэнийг албан журмаар даатгалд хамруулдаг. Япон улс “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт (Олон улсын хүний эрхийн A Пакт)”-д нэгдсэн учраас иргэншил харгалзахгүйгээр даатгалд хамруулна гэсэн үг. Олон улсын хүний эрхийн пактад оролцогч орнууд яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал зэргээр алагчлахгүй хэмээн тунхагласан. Үүнийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй бөгөөд тус пактын IX зүйлд заасанчлан орол­цогч орнууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хамгаалалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө гэсэн байдаг. 20-оос доош насны иргэдийг хүүхэд гэж үзэн хүүхдийн халамжийн тогтолцоонд хам­руулдаг. Ийнхүү Япон улс тэтгэврийн даат­галыг багтаасан нийгмийн хамгааллын тогтолцоондоо, оршин сууж буй бүх иргэнээ эрс­дэлээс хамгаалах гол үүргээ олон улсын гэрээний тунхаглалд суурилсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

22 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 48 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 48 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 44 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин