Дэлхийд заналхийлж буй хамгийн том аюул бол Иран гэв

2018-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Германы Мюнхений аюулгүй байдлын хурал дээр тавьсан илтгэлийнхээ үеэр Ираныг “Дэлхий дахинд заналхийлж буй хамгийн том аюул” гэж дүгнэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр  хуралд оролцогсдод Израйлийн зэвсэгт хүчнийнхэн унагаасан нисгэгчгүй хөлөг онгоцны хэсгийг үзүүлсэн байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ онгоцыг Сири дэх Ираны цэргийн баазаас хөөрсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.   Тэрээр  хуралд оролцож байсан Ираны Гадаад хэргийн сайд Мохамед Жавад Зарифаас “Та үүнийг таньж байна уу” гэж асуусан байна.  Түүнчлэн энэ танайх байх ёстой.  Түүнээс Израйлийг  сорьж турших хэрэггүй гэсэн мессежийг Тегераны эрх баригчдад  дамжуулахыг хүсч байна гэжээ.   Израйлийн зүгээс мэдээлснээр энэ үйлдэл нь тус улсын зэвсэгт хүчнийг хариу алхам хийхэд хүргэсэн явдал боллоо. Ингэснээр тэд  нисгэгчгүй онгоц хөөргөсөн баазыг оруулаад Сири болон Иран дахь 10  гаруй цэргийн байрлалыг бөмбөгдсөн байна. Энэ ажиллагааны үеэр Израйлийн Ф-16 сөнөөгч онгоц сөнөсөн ажээ.   Харин Иран энэ бүх зэмлэлийг  няцаасан байна.  Сирийн Засгийн газартай хэлэлцээр байгуулж,  тус улс дахь байр сууриа бэхжүүлэх арга хайж байгаагаа үгүйсгэжээ.  Түүнчлэн Биньямин Нетаньяху 2015 онд дэлхийн хүчирхэг орнууд гарын үсэг зурж Ирантай байгуулсан үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө, цөмийн зэвсгийн гэрээг фашистын германыг дарахад хувь нэмрээ оруулсан Мюнхений 1983 оны   гэрээтэй харьцуулж үзсэн байна. Тэрээр “Энэ гэрээ нь зөвхөн Иран хэмээх галзуу барыг суллахад хувь нэмрээ оруулсан” гэжээ. Бид өөрсдийгөө ямар ч эргэлзээгүйгээр хамгаалах болно.  Хэрэв шаардлагатай бол манай оронд халдаж байгаа Ираны холбоотнууд болон Ираны эсрэг тэмцэнэ гэж сануулсан байна. Мөн  “Бид Ираныг Сирид байнгын цэргийн бааз байгуулахад саад болохоос гадна тус улсын эсрэг тэмцэнэ” гэж сүрдүүлэв.  Израйлийн Ерөнхий сайд үүнээс гадна Ираны дэглэм  бидний хүзүүнд аллага хядлагын олс углахыг зөвшөөрөхгүй гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

22 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

22 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

22 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

22 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 32 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 34 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 35 мин