АНУ-тай хэлэлцээр хийхэд хүчээ дайчлан ажиллана гэв

2018-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кюн Хва “Бид хоёр Солонгосын хооронд дипломат  хэлэлцээр хийхийн тулд хүчээ дайчлан ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох  боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр энэ тухай Францын Гадаад хэргийн сайд  Жан Ив Ли Дриантай уулзаж зоог барих үеэрээ хэлжээ. Мөн Өмнөд Солонгос Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх болон Солонгосын хойгт энхтайван тогтоох тал дээр тогтмол хүчээ дайчлан ажиллаж байна гэснийг тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Түүнчлэн Францын   Ерөнхийлөгч Эммануэл Макроны томилсон  тусгай элчин төлөөлөгч Жан Ив Ли Дриан өвлийн олимпод зочлох үеэрээ хоёр солонгосын хооронд яриа хэлэлцээр үргэлжилж буйг тэмдэглэснээс гадна өвлийн олимп өндөрлөх үеэр яриа хэлэлцээр үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр  Франц болон Өмнөд Солонгос нь  Хойд Солонгосыг зөв зохистой шийдвэр гаргахад  туслахын тулд хамтран ажиллах  ёстой хэмээн хэлсэн байна. Мөн тэд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өндөр төвшний харилцан айлчлал хийх болон жил бүр  хоёр орны гадаад хэргийн сайд нар стратегийн хэлэлцээр хийхээр тохиролцжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 21 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 30 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 39 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 31 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 49 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 15 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 15 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин