Хамгийн хар долоо хоног

2018-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын үнэт цаасны зах зээл сүүлийн хоёр жилийн хамгийн хар долоо хоногийг тууллаа хэмээн Блүүмберг мэдээлэв. Гэвч хөрөнгө оруулагчид энэ сарын 14-нд нийтэд зарлагдах АНУ-ын инфляцийн төвшний үзүүлэлтийг хүлээсээр байна. Аж үйлдвэрлэлийн S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 5.2 хувиар унасан нь 2016 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн томоохон уналт боллоо. Түүнчлэн сүүлийн үед өндөр өсөлттэй байсан хувьцаануудын ханш ч бараг 12 хувиар буурчээ. Харин одоо худалдаачид Америкийн дараагийн долоо хоногийн хэрэглээний үнийн мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж байна. Үнэт цаасны хөрөнгө оруулагчид инфляц өснө гэсэн хүлээлттэй байгаа юм. Инфляц болон хэрэглээний үнийн индексийн мэдээг америкийн хөрөнгө оруулагчид хүлээж байна. Энэ мэдээлэл нь тэдэнд дараагийн хөрөнгө оруулалтаа төлөвлөхөд ихээхэн чухалд тооцогдож байгаа юм. Хэрэв АНУ-ын хэрэглээний үнийн индекс ирэх лхагва гаригт нийтэд зарлагдвал үйлдвэрлэлийн үнийн индекс дараа өдөр нь зарлагдах төлөвтэй байна. АНУ-ын хэрэглээний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард 2.1 хувиар өссөн бөгөөд энэ нь энэ сард тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Үнэт цаасны зах зээл энэ сард инфляцид ихээхэн мэдрэг хамааралтай байгаа юм. Засаг захиргаанаас татварыг хөнгөлөхөөр төлөвлөж буй нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж шинжээчид үзэж байгаа билээ. Зах зээлийн өөрчлөлтийг доорх хэсэгт харуулав.   Хувьцааны ханшийн өөрчлөлт:
  • S&P 500 индекс өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркт 1.5 хувиар өсчээ.
  • Dow Jones үйлдвэрлэлийн дундаж индекс 1.4 хувиар өссөн бол Nasdaq 100 индекс 1.7 хувиар өсчээ.
  • Stoxx Europe 600 индекс 1.4 хувиар буурав. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байна.
  • Их Британийн FTSE 100 индекс 1.1 хувиар унасан нь сүүлийн жил гарангийн хамгийн доод хэмжээг зааж байна.
  • Хөгжингүй улсуудын зах зээлийн өсөлтийн MSCI Emerging Market индекс 1.6 хувиар уналаа. Энэ нь долоо дахь удаагийн бууралт болж байна.
Үнэт цаас
  • Bloomberg ам.долларын спот индекс 0.1 хувиар буурав.
  • Евро 0.1 хувиар буурч 1.22 ам.доллартай тэнцэж байна.
  • Их Британийн фунт 0.7 хувиар унаж 1.38 ам.доллар болсон нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн том бууралт болов.
  • Иен 0.05 хувиар буурснаар 108.77 ам.доллар болжээ.
Бараа бүтээгдэхүүний үнэ
  • Баруун Техаст энгийн нефтийн үнэ 3.2 хувиар буурч нэг баррель нь 59.18 ам.доллар болов. Энэ нь сүүлийн зургаан долоо хоногийн хамгийн доод үнэ юм.
  • Алтны үнэ нэг унци нь 0.3 хувиар буурч $1314.59 ам.доллар болов.
  • Зэсийн үнэ 1.3 хувиар буурч нэг тонн нь 6755 ам.доллар боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

28 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 54 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 54 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 50 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин