ОУВС-гаас 434.3 сая долларын зээл олгоно

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.Мягмарбаяр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг Засгийн газар, Сангийн яам , ОУВС-гийн ажлын хэсэг хэлэлцэн гаргасан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, ОУВС-гийн ахлагч Жефф Готлеб нар уг хэлэлцээрийн үр дүнг өнөөдөр /2.06 / хэвлэлийнхэнд танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2018 онд тав, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд ийнхүү сайжирсан тул Засгийн газар ОУВС-тай тохирсон зарим арга хэмжээг эргэн харж ярилцах шаардлагатай гэж үзсэн байна. Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжүүлэхээр болсон гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийн эхэнд тодотгов. Ингэснээр 2017 оны тавдугаар сард баталсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн гурав дахь үнэлгээгээр нийтдээ  434.3 сая ам.долларын зээл манайд олгогдохоор болоод байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо. Одоо Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Одоо эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, улам нэмэгдүүлэхийн тулд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлага байгаа. Шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийгдэж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Бид ОУВС-г дан ганц байгууллага гэж харж болохгүй. Тус сангаар дамжин Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнууд бидэнд нааштайгаар хандаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт  гэрэл аслаа” гэв. Манай улсын зээлжих зэрэглэл ахисан хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлттэй холбоотой. Ер нь богино хугацаанд дорвитой арга хэмжээ аваад эхлэхээр эдийн засаг сэргэж байгаа сайн үзүүлэлт харагдаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа учраас бид зарим татварын нэмэгдлийг бууруулах зэргээр асуудлуудаа эргэж харж байна гэсэн. Дараах гурван асуудлаар ОУВС-тай харилцан  тохиролцоонд хүрчээ. Үүнд ХХОАТ-ын нэмэгдлийг хэвэнд нь оруулж нэг шатлалаар 10 хувь болсон. Мөн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. АИ-80, АИ-92 түлшийг онцгой албан татвараас чөлөөлөв. Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгож хуучнаар буюу ердийн нөхцлөөр эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа болгов. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно гэжээ. Тэтгэвэр тогтоолгох таван жилийг долоо болгож хоёр жилээр нэмсэн байна.  Түүнчлэн төрийн албан хаагчийн цалинг 2018 оны сүүлийн улирлаас нэмэгдүүлэх зэргээр тохиролцсон байна. Эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэж холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-аар батлууллаа гэж Сангийн сайд мэдэгдлээ. ОУВС-гийн ахлагч Жефф Готлеб “ Монгол Улсын экспортлож буй гол түүхий эдийн эрэлт нэмэгдэж, эдийн засагт итгэх итгэл сайжирч байгаатай холбоотойгоор эдийн засаг сэргэж байна. Макро эдийн засгийн гол зорилтот үзүүлэлтүүдийг, түүний дотор төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийн зорилтот түвшинг их хэмжээгээр давуулан биелүүллээ. Гэхдээ түүхий эдийн экспортын эрэлт цаашдаа муудаж болзошгүй. Мөн газрын тосны үнэ өсч байгаа зэрэг нь томоохон эрсдэл болж байна. Иймд эрх баригчид эрсдэлээс хамгаалах хөрөнгө нөөцөө үргэлжлүүлэн бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өндөр, тогтвортой төвшинд байлгахад шаардлагатай бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ байна” гэв. Мөн тэр банкны системийг бэхжүүлэх татварын боловсронгуй тогтолцоог бий болгох төсвийн хяналтыг сайжруулах асуудалд ойрын хугацаанд анхаарлаа хандуулах нь зүйтэй” гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

43 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 52 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 52 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 52 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 52 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 52 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

21 цаг 1 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

21 цаг 3 мин