Ууц 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Цагаан сар арав хоногийн дараа болно. Хүн бүр сар шинийн бэлтгэл гээд зах, худалдааны төв, супермаркетууд хөл хөдөлгөөн ихтэй байна. Арай хямд үнээр бараагаа борлуулдаг гэгдэх “Нарантуул-2”, болон  “Дэнжийн -1000” худалдааны төв, “UB palace”-т гарч буй үзэсгэлэн худалдаанаас сурвалжлага хийв.   НОГООНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА   “Нарантуул-2” худалдааны төв хөл хөдөлгөөн их байна. Гэсэн ч худалдаачид өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад худалдан авалт эрс буурч байгааг онцолсон юм. Сүүлийн саруудад шатахууны үнэ өсч байгаа нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд нөлөөлж байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Харин худалдаачдын хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хэллээ. Учир нь тус захад хүнсний ногоо борлуулж буй худалдагч Б.Оргил “Ногооны үнэ тогтвортой байгаа. Өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй гэж болно. Жил бүр баяр, наадмын өмнөх 7-10 хоногт хүмүүсийн худалдан авалт эрс нэмэгддэг. Гэвч одоогоор хүмүүсийн хөдөлгөөн харьцангүй бага байна” гэв. Тус захад сонгино кг нь 1500-3500, төмс 800, лууван 2000-2500 төгрөг, сармис, байцаа 2000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин хонины ястай мах 4800-5200 төгрөг, цул мах  нь 5600, ямааны мах 5100-5500, адууны цул мах 5800-6200, үхрийн махыг 7500-8500 төгрөгөөр боруулж байсан юм.   УУЦНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ХЯМД   Цагаан сараар ууцны үнэ нэлээдгүй өсдөг гэлцдэг. Энэ жил харьцангүй хямд байгаа хэмээн махны борлуулагч А.Ганболд хэллээ. Тухайлбал, ууц том, жижгээсээ хамаараад 100-250 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Тэрээр иргэдийн худалдан авах чадвар муу байна. Өнгөрсөн жил ууцыг 150-350 мянган төгрөгийн хооронд борлуулж байсан. Гэтэл энэ жил хямд байгаа атал борлуулалт тун муу байгаа нь хүмүүсийн худалдан авах чадвартай холбоотой гэсэн юм.   ХЭВИЙН БООВНЫ ҮНЭ 100-200 ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ   Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 100-200 төгрөгөөр өссөн талаар үйлдвэрлэгчид хэлж байлаа. Харин худалдааны төвүүдэд 200-300 төгрөгөөр өссөн хэмээн “Нарантуул-2” худалдааны төвийн худалдагч Ж.Эрдэнэцэцэг ярив. Түүнчлэн хөдөө орон нутгаас ирж байгаа цагаан идээний үнэ 4000-6000 төгрөгөөр өсчээ. Тодруулбал, тогооны өрөм 20000, хорхой ааруулыг 15000 төгрөгөөр зарж байв. Жимсний үнэ ч мөн өссөн гэдгийг худалдан авагчид хэлж байна. Баянзүрх дүүргийн иргэн. Х.Бальдир “Сар шинэ болох гээд ойр зуурын бараа цуглуулаад явж байна. Ер нь үнэ өсчээ. Ард түмний амьдрал хэцүү, ажилгүйдэл их байхтай зэрэгцээд барааны үнэ өсөөд байвал тартагтаа тулж туйлдах байх даа” гэв. Тэрээр тэтгэврийн зээл авч Цагаан сар хийхээр болж байгаагаа учирласан юм. Хэдийгээр зээл авсан ч бас л мөнгө нь хүрэхгүй янзтай болсон гэлээ. Жимсний худалдагч Б.Одончимэг “Жимс,ногоо өмнөх жилээс 30 хувь нэмэгдсэн. Бид борлуулж байгаа жимснээсээ кг тутмаас 500-1000 төгрөгийн ашиг хардаг. Гэтэл үнэ өсч ирсэн болохоор 200-500 төгрөгийн ашиг гарахаар болж байна. Чамлахаар чанга атга гээд л зогсч байна” гээд борлуулалт эрс муудаж байгаа тухай ярьсан юм.   ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА “ЭРЭЛТТЭЙ” БАЙНА   Хүмүүсийн нэрлэж заншсанаар “Дэнжийн-1000” захыг зорилоо. Тэнд ч ялгаагүй хөл хөдөлгөөнтэй байсан хэдий ч бухимдсан хүн олон байв. Тооцоолсноос нь давсан зарлага гарч байгаад иргэд бухимдаж байгаагаа ярьцгаав. Тус захад махны үнэ бусад газруудтай харьцуулахад 300-800 төгрөгийн хямд байлаа. Ингээд “UB palace”-т гарч буй үзэсгэлэн худалдаагаар орлоо. Гадна талбайд худалдаа хийж байв. Машины тэвшин дээр ууц өрөөстэй байхын зэрэгцээ цагаан идээний худалдаа ч гарчээ. Дундговь аймгийн  Эрдэнэ далай сумын иргэн Д.Мөнхбаатар “Худалдан авалт өдөр өдрөөр дээрдэж байна. Ууц 150-280 мянгын хооронд зарагдаж байгаа өдөрт 4-5-ыг борлуулдаг. Өнгөрсөн жилийг бодвол үнэ болон худалдан авалт буурсан. Түрүү жил ууц 350 мянгатай байсан бол энэ жил дээд хэмжээ 250 мянган төгрөг байна” гэлээ. Эндээс харвал, өмнөх жилтэй харьцуулахад ууцны үнэ буурсан мэт. Гэвч хүмүүсийн худалдан авах чадвар өсөөгүй учраас бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт тэднийг хүнд байдалд оруулж буй аж. Худалдааны төв болон супермаркетуудаар хөл ихтэй байгаа гэсэн ч үзэсгэлэн худалдааг зорих хэрэглэгч олон байсан юм. Учир нь тодорхой цаг хугацаанд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчид оролцон үйлдвэрийн үнээр борлуулж байгаа хэмээн худалдан авагчил хэлж байлаа.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

16 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 42 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 42 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 38 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин