Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэв

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын ерөн­хийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 18-нд болно. Одоогийн  Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. “Спутник” агентлагийн мэдээлснээр  энэ сонгуульд  түүнтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байсан гурван улстөрч нэрээ татсан байна. Тэдний хоёр нь Ерөнхийлөгч Владимир  Путиныг сонгуульд дэмжихээ илэрхийлжээ. Харин гурав дахь улстөрч  нь бие даан нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай  гарын үсэг цуглуулж чадаагүйгээс нэрээ татсан байна. Костром хотын Ассемблейн гишүүн Владимир Михайлов  сонгуулийн төв коммист түүний бие дааж сонгуульд нэрээ  дэвшүүлснийг баталгаажуулахаар цуглуулсан гарын үсгээ өгөхөөс татгалзжээ. Тэрээр түүний цуглуулсан гарын үсгийн хэмжээ бие даасан нэр дэвшигч болоход хүрэхээр хангалттай их  биш гэж тайлбарласан байна.  Мөн сонгуулийн төв коммист “Бид  гарын үсгээ танилцуулж чадахгүй” хэмээн  хэвлэлийнхэнд мэдэгджээ. Сонгуульд нэр дэвшигчийг баталгаажуулсан гарын үсгийг коммист хүлээлгэж өгөх сүүлийн хугацаа нь уржигдар байсан.Владимир Михайлов 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэв. Гэвч хуулийн дагуу бие даан нэр дэвшихэд хамгийн багадаа 300 мянган гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай ажээ.  Харин Нийгмийн шинэтгэл намын гишүүн Станислав Полищук, ОХУ-ын  Ард түмний намын гишүүн Ирина Волынец  нэрээ татаж, Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн юм. Станислав Полушик  “Бид  100 мянга гаруй гарын үсэг цуглуулсан. Ард түмний анхаарлыг манай нам болон бидний үзэл санаанд  хандуулах гэсэн зорилго, даалгаврыг биелүүлсэн. Түүнээс гадна энэ түүхэн цаг үед  би  өөрийн хувь хүний биш төр, засгийн  ашиг сонирхолд анхаарлаа хандуулах ёстой.  Тиймээс Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжихийн тулд сонгуулиас нэрээ татаж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 20 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 29 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 39 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин