АНУ хар жагсаалт гаргажээ

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой 114 улстөрч болон 96 бизнес эрхлэгчийн нэр орсон хар жагсаалтыг гаргажээ.  Энэ нь хоёр орны хоорондын харилцаанд бэрхшээл үүсгэсэн, дайсагнасан үйлдэл болж байгаа юм. Хойд Америкийн төрийн сангийн газраас гаргасан ОХУ-ын хоёр том банкны удирдлагууд, металлургийн салбарын магнатууд болон  тус улсын хийн  худалдааны монополийн захирлын нэрийг багтаасан жагсаалтыг Кремлийн эсвэл Путины жагсаалт гэж нэрлэжээ. Одоогоор энэ баримт бичгийн дагуу шийтгэл оноохыг шаардаагүй ч Ерөнхийлөгч Дональд Трампын ялалт байгуулсан 2016 оны сонгуульд ОХУ оролцсон талаар Владимир Путинтай холбосон судалгаа явуулж байгаад  Вашингтоны улс төрийн сонирхол буйг тодорхойлж байна гэжээ.  Харин Ерөнхийлөгч Владимир Путин жагсаалтад багтаагүйдээ харамсч буйгаа илэрхийлснээс гадна энэ жагсаалт нь одоо ч ноцтой байдалд байгаа хоёр орны харилцааг улам дордуулах дайсагнасан үйлдэл хэмээн тодорхойлсон гэж Спутник агентлагаас мэдээлсэн байна.  Тэрээр жагсаалтад байгаа нэрсийн дунд  ОХУ дахь хүний эрхийн байгууллагын ажиглагч болон хүүхдийн эрх хариуцсан ажилтан байгаа нь утгагүй гэж үзжээ. Мөн тэд энэ асуудлыг шийдэхийг хүсч байгаа  эсвэл энэ жагсаалтад байгаа бүх хүнд шийтгэл оноохыг зорьж байгаа юм уу гэж асуусан байна. Түүнчлэн АНУ-ын эсрэг чиглэсэн хариу арга хэмжээг батлах санаагаа орхисон. Гэхдээ маш ноцтойгоор хариуг нь барихад бэлэн байгаа ч ингэснээр  хоёр орны харилцааг бүр дордуулах болно гэж мэдэгджээ. АНУ-ын энэ алхам хоёр орны харилцааг бүр таслах утгагүй үйлдэл гэв. Түүнээс гадна Ерөнхийлөгч Владимир Путин  “Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээний” хугацааг сунгах боломжтой талаар хэлэлцэхэд тохиромжтой үе гэсэн байна. Мөн Вашингтон болон Москва алан хядлагын эсрэг хамтран тэмцэх шаардлагатайг сануулжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

1 цаг 43 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

1 цаг 43 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

1 цаг 43 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

1 цаг 43 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

1 цаг 43 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

1 цаг 43 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

1 цаг 43 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

11 цаг 52 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 54 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

11 цаг 55 мин