Жорж Сорос технологийн том компаниудыг шүүмжлэв

2018-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон сэтгүүлчидтэй барьсан оройн зоогийн үеэр  тэрбумтан Жорж Сорос  АНУ-ын  технологийн  компаниудын  эрх мэдлийг шүүмжилсэн байна.  Тэрээр  тэднийг  шинэчлэл өөрчлөлтөд саад учруулж, ардчилалд заналхийлж байна хэмээн буруутгажээ.  “Facebook” болон “Google” компани нь улам хүчирхэгжих тусмаа шинэчлэл өөрчлөлтийн саад бэрхшээл болон хувирч байна. Мөн  бид одоо ойлгож эхэлж байгаа олон асуудал бэрхшээлийг  бий болгож  байна гэжээ.  Түүнчлэн нийтийн цахим сүлжээ болон  интернэт хэрэглээний том компаниуд тэдний бодол ухамсар,ааш занд нөлөөлдгийг хэрэглэгчид нь анзаардаггүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.  Энэ нь  ирээдүйд ардчиллын үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг авчирна. Ялангуяа, сонгууль шударга бус болоход нөлөөлнө гэж тэрээр тавьсан илтгэлдээ дурджээ. Жорж Сорос эдгээр компани нь нийгэмд  их сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Учир нь анхаарлыг татаж, өөрсдийн наймаа арилжааны зорилгодоо чиглүүлэх замаар хэрэглэгчдээ хуурч байна. Мөн тэднийг үзүүлж буй үйлчилгээндээ  хэрэглэгчдээ санаатай донтуулдаг гэж бодож буйгаа илэрхийлжээ.   Тэрээр энэ бүгдээс хамгийн их сэтгэл түгшээсэн зүйл нь  эдгээр компани Засгийн газрын ивээлд байдаг хяналтын албаныханд  олон хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг санал болгож байгаа явдал юм гэж дүгнэн, сэрэмжлүүлсэн байна.   Энэ нь  зохиолч  Жорж Орвелл эсвэл Олдос Хаксли зохиолдоо  этгээд тоталитар дэглэмтэй нийгмийн  нөлөөг тусгаж бичсэн шиг тоталитар дэглэмийн хяналтын сүлжээ болж болзошгүй гэж нэмж хэллээ.  Гэхдээ татварын бодлого, дүрэм журмын  үр дүнд эдгээр компанийн оршин тогтнох хугацаа  өдөр өдрөөр тоологдож байна  гэж таамаглаж байгаа юм. Харин технологийн энэ хоёр компанийн аль нь ч  ВВС агентлагийн  тавьсан тайлбар авахыг хүссэн хүсэлтэд  хариу өгөөгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 18 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 27 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 36 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 28 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 46 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин