АНУ хоригоо цуцалж, Конгресс төсөв баталлаа

2018-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Бүгд найрамдах нам болон Ардчилсан намынхан түр хугацааны санхүүжилтийн төсөв баталсны дараа АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн хориг цуцлагдлаа. Хууль бус залуу цагаачдын асуудалд маргаан үүсгэсээр ирсэн Бүгд найрамдахчуудын амлалтыг хүлээн авсны дараа Ардчилсан намын удирдагчид төсвийн асуудалд эргэн орохыг зөвшөөрсөн юм. Даваа гаригийн орой энэхүү төсөвт гарын үсгээ зурсан Ерөнхийлөгч Д.Трамп Ардчилсан намынханд хандан баяр хүргэсэн байна. Энэ бол аравдугаар сараас хойшхи дөрөв дэх удаагийн түр хугацааны арга хэмжээ болж байна. Учир нь Капитол Хилл урт хугацааны төсвийг батлуулж чадахгүй явсаар ирсэн билээ. Ирэх сарын 8-ныг хүртэл хүчинтэй энэхүү шийдвэрийн дараа Конгресс урт хугацааны төсвийг баталж чадна гэж найдаж байна. Холбооны мянга мянган ажилчид өнгөрсөн бямба гаригаас хойш төлөгдөөгүй зардлаа хэрхэн санхүүжүүлэхийг хүлээж байлаа. “Энэ бол их ажлын хажуугаар цайндаа орох завсарлага олгосонтой адил хэрэг байлаа” гэж Атланта дахь Өвчин судлал, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэн Том Чэйдл “Ройтерс”-т ярьжээ.   БҮГД НАЙРАМДАХЧУУД ЮУ ЯРИВ? Бүгд найрамдах намын лидер Митч Мак Коннел “Манай нам Бүгд найрамдахчуудтай цагаачдын асуудлаар зохицуулалт хийхээр бэлтгэж байна” гэж хэлсэн байна. Ардчилсан намынхан “мөрөөдөгчид” хэмээгддэг 700 мянга давсан залуу цагаачдыг албадан гаргахаас хамгаалахыг хүсч байгаа юм. Гэвч Бүгд найрамдахчууд холбооны Засгийн газрын үйлчилгээнүүд хэдийнэ хаагдчихсан байгаа энэ үед ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй гэж зүтгэсээр байна. Бүгд найрамдахчуудын нэг, Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ “Конгресс дахь Ардчилсан намынхны хүсэл зорилгод сэтгэл хангалуун байна” хэмээсэн билээ. Ингэхдээ тэрээр “Эх оронд минь л сайнаар нөлөөлнө гэвэл бид цагаачдын асуудалд урт хугацааны гэрээ байгуулж болно” гэжээ.   АРДЧИЛСАН НАМЫНХАН ЮУ ХИЙХ БОЛ? Засгийн газрын үйл ажиллагаа дахин сэргэж буй энэ үед Ардчилсан намынхан ноён МакКоннелийн амлалтанд үл итгэсэн хэвээр байна. 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Сенатаас нэр дэвшигч Элизабет Уоррен, Кирстен Гиллибранд, Кори Бүүкер, Берни Сандерс болон Камала Харрис нар даваа гаригт баталсан төсвийн эсрэг байр суурьтай байж болох юм. Сенатор Харрис үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол Калифорнын өөр нэг сенатор Дианн Фиестэн улс төрийн мэдээллийн “The Hill” агентлагт “Энэ маш тодорхойгүй зүйл байна. Учир нь Бүгд найрамдахчууд мөрөөдөгчдөд тусална гэсэн ямар ч баталгаа алга” гэжээ. Эх сурвалжД ПЗууны мэдээП сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 16 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 26 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 35 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 57 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин