АНУ-ын дэд ерөнхийлөгч Израйльд айлчлав

2018-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе өнгөрсөн ням гаригт Израйльд айлчилжээ. Тэрээр Вашингтон Иерусалимыг Израйлийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасны дараа хийсэн айлчлалынхаа үеэр Палестины эрх баригчидтай уулзахаас татгалзжээ. Түүнийг Тель Авивийн Бен Гурион олон улсын нисэх онгоцны буудалд  Израйлийн Аялал жуулчлалын яамны сайд  Ярив Левин болон АНУ-ын элчин сайд Давид Фридман нар тосч авсан талаар орон нутгийн “Yedioth Ahronoth” сонинд мэдээлсэн байна.  Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүний энэ айлчлалаас  өмнө Майк Пенсийг  Израйлийн Засгийн газрын сайн найз хэмээн тодорхойлсон юм. Мөн  Ираны хүчирхийлэл, цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох болон энхтайван, аюулгүй байдлыг тогтоохын тулд бүх хүчээ дайчилна гэв. Дэд ерөнхийлөгч Майк Пенсе Иорданы хаан Абдала II  уулзсаныхаа дараа Израйльд ирсэн байна. Абдала II түүнд Вашингтон Иерусалимыг Израйлийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөнд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Мөн энэ хот нь  Палестины Засгийн газрын ирээдүйн нийслэл болох ёстой гэж онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Абдала II хоёр орны мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц  найдвартай арга бол хоёр Засгийн газар тохиролцоонд хүрэх юм гэж онцлов.  АНУ Иерусалимийг  Израйлийн нийслэл  гэсэн нь  лал болон  христосын шашинтан нарын хэт үндсэрхэг үзлийг дэвэргэж, мөргөлдөөн үүсгэхийг дэмжсэн алхам болж болзошгүй гэж сэрэмжлүүлсэн байна. Харин   Майк Пенсе Иорданы хаантай уулзсаныхаа дараа Иерусалимын талаар үзэл бодол нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 18 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 27 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 36 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 28 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 46 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин