Х.ОЮУНБОЛД
Европын холбоо байгаль орчны бохирдолд нөлөөлж буй хуванцар бүтээгдэхүүнийг багасгах шинэ төлөвлөгөөг танилцуулсан байна. Төлөвлөгөөнд тусгаснаар 2030 он гэхэд тус холбооны гишүүн оронд үйлдвэрлэсэн бүх хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж ашиглахыг зорьж байгаа юм. Байгаль орчны асуудлыг хариуцсан еврокомиссар Кармен Белл хэвлэлийн хурлын үеэр хуванцар бүтээгдэхүүний талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Учир нь энэ асуудал нь зөвхөн байгаль орчноос гадна хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ. Европын холбоо энэ санаачилгаа Страсбургт хийсэн комиссын коллежийн хурлын дараа танилцуулсан байна. Мөн зөвхөн нэг удаагийн хэрэглээний хуванцар савыг тус холбооны гишүүн оронд хэрэглэхийг хориглосны дараа том дэлгүүрүүдэд нэг удаа хэрэглэх уут, савыг хэрэглэх санал тавих талаар хэлэлцжээ. Түүнчлэн еврокомиссын дэд ерөнхийлөгч Франс Тиммерманс энэ үеэр нэг секундэд дэлхийн нуур далайд 700 кг хуванцар хаягдаж байна. Үүний 50 хувь нь манай холбооны гишүүн орнуудын далайг бохирдуулдаг талаар ярьжээ. Үүнийг өөрчлөхгүй бол 2050 он гэхэд далайд загаснаас илүү хуванцар сав хөвж байх болно гэв. Тэрээр хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж ашиглах аргыг санаачилсан. Ингэж ашиглаагүйн улмаас жил бүр 70 сая гаруй еврогийн алдагдал хүлээхтэй тэнцэхүйц эдийн засгийн хохирол амсч байна гэж мэдэгдсэн юм. Европын холбооны хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж ашигладаг БНХАУ хүлээн авах хоёрдогч бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан нь энэ санаачлагыг гаргахад нөлөөлсөн аж. Харин байгаль орчны асуудал хариуцсан еврокомиссар Велл “БНХАУ-ын гаргасан энэ шийдвэр нь Европын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайхан боломж гэдэгт итгэж байна” гэжээ.
Европын хуванцар бүтээгдэхүүний холбооны судалгааны тоо баримтаас үзвэл хуванцар бүтээгдэхүүний салбар нь Европын холбоонд 1.5 мянган ажлын байр бий болгодог ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Европын холбоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулав
2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин