Н.Назарбаев АНУ-д айлчилна

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЧ Казахстан улс энэ оны нэгдүгээр сараас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг  даргалж эхэлсэн. Казахстан бол энэ зөвлөлийн байнгын бус гишүүний статустай бөгөөд Аюулгүйн зөвлөлийг даргалах болсон нь хэдийгээр цөөхөн жилийн түүхтэй ч олон улсын харилцаанд өөрийн байр суурийг илэрхийлж, олон улсын хямрал сөргөлдөөнд эв эеийг сахихыг уриалагч, алан хядах үйл ажиллагааны эсрэг дуу хоолойгоо хүргэж чадсан улс гэдгээ харуулж байна. Энэ сарын 18-нд буюу өнөөдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев АНУ-д ажлын айчлал хийж байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах ба дараа нь Нью-Йоркт болох НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн “Үй олноор устгах зэвсгийг хязгаарлах, түүний итгэлцлийг бий болгох” сэдэв бүхий гишүүн орнуудын хэлэлцүүлэгт оролцох юм. Нурсултан Назарбаев Доналд Трамп нарын уулзалт дэлхийн олон улс орны анхаарлыг татаж байгаа нь дамжиггүй. Нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жилийг үдэж байгаа Доналд Трамп Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг анх удаа хүлээн авч уулзах гэж байгаа юм. Түүнээс гадна Н.Назарбаев ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны уулзалт хийнэ. Казахстаны Стратегийн судалгааны хүрээлэнгийн дарга Ерлан Карин Ерөнхийлөгч Н.Назарбаевын АНУ-д хийх айлчлалыг Казахстан-Америкийн харилцааны хэтийн төлвийг тодорхойлох чухал үйл явдал хэмээн онцолжээ. Түүнчлэн Төв Ази бүхэлдээ Америктай ямар харилцаатай байх, энэ бүс нутаг дахь Америкийн үүрэг оролцоог тодорхойлох ач холбогдолтой гэжээ. Үүнээс үзэхэд олон улсын харилцааны янз бүрийн асуудлаар яриа хэлэлцүүлэгт идэвх санаачлагатай оролцож буй Казахстан улсын хувьд чухал айлчлал болж байгаа юм. Н.Назарбаев, Д.Трамп нарын хэлэлцэх чухал асуудлын нэг нь Афганистан байх төлөвтэй байна. Цагаан ордны зүгээс Афганистаны асуудлаар баримтлах шинэ бодлогыг удахгүй боловсруулж гаргана гэж мэдэгдсэн. Иймд хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалт нь АНУ-ын Афганистаны асуудлаар боловсруулах стратегийн чиглэлд нөлөө үзүүлэх гэдэг утгаараа анхаарал татаж байгаа билээ. Сүүлийн үед олон улсын байгууллагууд Афганистаны асуудлыг бараг зөнд нь орхичихсон гэхэд буруутахгүй. НҮБ-ын элч төлөөлөгчид Афганистанд дайн байлдааны улмаас нас барсан хүний тоо нь асар олон болсныг мэдээлж байгаа. Зөвхөн 2017 онд гэхэд 18 мянга орчим хүн амиа алджээ. Энэ бол дайн эхэлсэн 2011 оноос хойшхи хамгийн их тоо юм. Казахстан улс нь дайн дажин, сөргөлдөөнийг намжаах тал дээр бүс нутгаа тэргүүлж идэвх санаачлага гаргаж байгаа улс юм. Мөн НҮБ-ын Афганистаны асуудлаархи зөвлөлийг тэргүүлж байгаа учраас Казахстаны байр суурь, санал, санаачлага судлаачдын анхаарлыг илүү ихээр татдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинээр даргалж байгаа Казахстан гишүүн орнуудаар үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг хэлэлцүүлж, улмаар НҮБ-ын гишүүн орнуудын шуурхай хэлэлцүүлэгт оруулах юм. Энэхүү хөтөлбөрт тусгагдсан гол асуудал бол үй олноор устгах зэвсгийг хязгаарлах, ногоон техниологийг хөгжүүлэх, цэргийн оролцоотой дайны бүс нутагт хүмүүнлэгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сөргөлдөөнийг зогсоох зэрэг юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх, шийдвэр гаргах асуудал олон байгаагаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Хойд Солонгос, Иран, Мьянмар, Палестин болон Израилийн Иерусалим хотын талаархи асуудлууд багтаж байна. Дээрх асуудлын хүрээнд энэ сард багтаж Ойрхи дорнодын сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Сири, Ливи, Ардчилсан Конго улс, Төв Африкийн бүгд найрамдах улс, Баруун Африк, өмнөд Судан, Мали, Сомали, Кипр, Колумби зэрэг олон орны асуудал, нөхцөл байдлыг нээлттэй болон хаалттай байдлаар авч хэлэлцэх юм. Эх сурвалж: www.polit.mn
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 12 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 21 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 30 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин