Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийг буруушаажээ

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Олон улсын сонины холбоо өнгөрсөн онд хэвлэл мэдээлэл болон палестин сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь 2016 онтой харьцуулбал  37  хувиар нэмэгдсэн гэж мэдэгджээ.  Холбоо гаргасан мэдэгдэлдээ  өнгөрсөн онд Йордан болон Газын зурваст сэтгүүлчдэд халдсан 909 тохиолдол бүртгэгдсэн гэж дурдсан байна. Тухайлбал,  сэтгүүлчдийг баривчилсан, ажлын байрыг нь хаасан, санхүүгийн хориг тавих болон цахимыг нь блоклож байжээ. Мөн Палестины сэтгүүлчдийн холбоо тус оронд болсон хүчирхийллийн  81 хувийг Израйлийн зэвсэгт хүчнийхэн үйлдсэн гэв. Түүнээс  гадна энэ хоёр байгууллага Палестины эрх баригчдын зүгээс үзүүлэх хүчирхийлэл 2016 онтой харьцуулахад 61 хувиар нэмэгдсэнд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Палестины сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Насер Абу Бэкер  манай сэтгүүлчдийн  эсрэг израйлчуудын үйлдсэн хүчирхийлэл нэмэгдсэн. Мөн орон нутгийн эрх баригчдын зүгээс адилхан зөрчил гарч  байгаа нь  харамсмаар юм гэжээ.  Тэрээр  Израйлийн эрх баригчдын хүссэнээр Палестины 158 сайт болон фэйсбүүкийг хаах шийдвэрийг буруушаасан байна.  Үүнээс гадна Палестины сэтгүүлчдийн холбоо эх баригчид саяхан баталсан  цахим ертөнцийн гэмт хэргийн нөлөөний тухай хуулийг дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сараас 29 цахимыг  хааж, сэтгүүлчдийг баривчилсан.  Олон улсын сонины холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беллангер “Палестины сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь ихэссэнд санаа зовж байна” гэж  онцлон тэмдэглэв.  Тэрээр бид  Изралийн болон палестины эрх баригчдаас  мэргэжил нэгт нөхөд болон бүх  хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Йордан, Газын бүс нутагт баталгаажуулж, хамгаалж өгөхийг хүсч байна гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 17 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 26 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 27 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 45 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 11 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 11 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин