Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүүгийн хууль зөрчсөн үйлдэл нь эргүүлэн татах үндэслэл болно

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН MАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улсын дээд шүүх О.Баасанхүүгийн асуудлыг өнөөдөр хэлэлцэх товтой байна. Энэ талаар  тайлбар өгөхгүй юү? -УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй худал хуйвалдаан зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. Үүнийг уг нь Дээд шүүх хүлээн авах үндэслэл байхгүй. Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна. Үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус цуглааныг хийсэн. Энэ бол зохион байгуулалттай хууль бус үйлдэл юм.  Дан ганц О.Баасанхүү биш. Түүний цаана зохион байгуулалттай бүлэглэл бий. Хэн нэгний хүүхэлдэй болж ийм үйлдэл хийж байгаад харамсаж байна. -Хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар тодруулахгүй юу? -Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйл буюу дураараа аашлах 22.12 дугаар зүйл буюу Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 23.3 дугаар зүйл буюу Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух 23.4 дүгээр зүйл буюу Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Энэ нь түүнийг УИХ-ын гишүүнээс татах үндэслэл болно. Мөн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа. Тэгэхээр Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэх ямар ч  үндэслэлгүй юм. -УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүн мөн үү. Хууль зөрчсөн бол намаас нь хариуцлага тооцох уу? -УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай намын гишүүн биш.  Намын нэрээр УИХ-ын гишүүнээр ажиллах ёс суртахуунгүй хүн. Намын бага чуулганаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Намын эсрэг ажиллаж байгаа, өөр намд үйлчилдэг, намын бодлогын эсрэг ажиллаж байгаа гишүүдийг намаас хөөх өөрчлөлт оруулсан. Шинэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Гэхдээ манай намын хувьд хүчин төгөлдөр. Намын Ёс зүйн хорооноос О.Баасанхүүг хөөх шийдвэр гаргасан байгаа. Тиймээс хууль эрхзүйн хувьд намын дарга болох ямар ч боломжгүй. Намын даргыг намын дүрмийн дагуу албан ёсны Бага чуулганы хуралдаанаар зарласан Их чуулганаар сонгоно. МАХН-ын их хурал ирэх сарын 9, 10-нд болно. Энэ хурлаар намын даргаа шинээр сонгох уу, үргэлжлүүлэн томилох уу гэдгээ ярилцана. Одоо О.Баасанхүү намын бүрэн эрхээсээ татгалзах, өөр нам байгуулах нь тухайн хүний асуудал. Гэхдээ МАХН-ын нэрийг барьж өөрөө өөртөө олгогдоогүй хууль зөрчөөд байвал эрүүгийн гэмт хэрэгт яллагдтал нь явна. -Өнгөрсөн сард зохион байгуулсан хуралд оролцсон хүмүүс намын гишүүн биш байсан гэлээ. Нэрсийн жагсаалтыг хууль бус гэдгийг яаж баталгаажуулсан юм бэ? -Тухайн үед хурал зохион байгуулахаар Төрийн ордны Төрийн тусгай хамгаалалтын газарт өгсөн нэрсийн жагсаалтыг МАХН-ын намын гишүүдийн бүртгэлтэй тулгаж, шалгасан. Харамсалтай нь ихэнх нь буюу 200 орчим иргэний нэр, регистрийн дугаар таарахгүй байгаа юм. Нэг, хоёр хүний нэр, регистр алдаатай байхыг андуурсан гэж ойлгож болно. Гэтэл 200 орчим хүний нэр, регистрийн дугаар зөрүүтэй байгаа нь зохион байгуулалттай, эсвэл мөнгө авсан, тохи­ролц­сон байж магадгүй гэж хардаж байгаа. Мөн хуралд оролцсон мандат дээрх тамга мөн өмнө нь хулгайд алдсан тамга байсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. -Энэ хуралд оролцсон гишүүдийн хэд нь МАХН-ын гишүүн байсан бэ? -Энэ хуралд андуурч ирсэн гишүүн олон байсан. МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. Харин намын дэд дарга С.Ганбаатар энэ хурлыг хууль бус шүү гэдгийг сануулж, гишүүддээ ойлгуулсан. -УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэж байна. О.Баасанхүү гишүүнийг эргүүлэн татах ямар үндэслэл байна вэ. Хуулийн байгууллагад хандсан уу? -Эргүүлэн татах бо­лол­цоо байгаа. Төрийн өндөр албан тушаалтан хууль зөрчсөн тохиолдолд эргүүлэн татах боломжтой болсон. Өмнө нь халдаш­гүй дархан эрхт байдлаар халхавч хийн хууль зөрчдөг байсан. Одоо бол шалгаж, эргүүлэн татдаг болсон. Намын их хурлыг зохион байгуулахдаа их хэмжээний санхүү­жилтыг хүмүүсээс авсан. Ах, дүүгээсээ, намын нарийн бичгийн дарга хийж байсан хүнээс 150 сая төгрөг авсан. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, н.Дугаржав нараас нам шинэчлэхэд зориулж их хэмжээний мөнгө авсан гэж өөрөө хэлсэн. Улс төрийн намын тухай хуулиар иргэн нэг сая, аж ахуйн нэгж гурван сая хүртэл хандив өгөх эрхтэй. Энэ авсан хандив нь өөрөө авлигын шинжтэй учраас АТГ-т хандсан. Тэгэхээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж шалгах бүрэн боломжтой. УИХ-ын тухай хуулийн 37.1.7-д УИХ-ын гишүүн эрх үүргээсээ гажсан, бусдад хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх оролдлого хийж байгаа бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэсэн заалт бий. -О.Баасанхүү хурал зохион байгуулахын өмнө намын удирдлагатай уулзаж, намын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан уу? -Өмнөх парламентын үед ч одоо ч ярьдаг мөрөөдөл нь тэр. МАХН-ын гэрчилгээг хэн нэгэнд зарах сонирхолтой нэгэн. Ер нь О.Баасанхүү өөрөө гол дүр нь биш. Түүнд мөнгө, нөлөөлөл ч байхгүй. Үнэхээр МАН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва эсвэл өөр намын дарга энэ санхүүжилтыг гаргаж, МАХН-ын хурал зохион байгуулах гэж оролдсон бол энэ намууд өөрсдөө татан буугдах үндэслэл болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэх хүүхэлдэйгээр дамжуулж хийж байгаа үйлдэл гэж харж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 5 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 15 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 2 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 2 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 22 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин