Зүрхний гажигтай 41 хүүхэд Бээжин хотыг зорилоо

2017-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчнийг эмчлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд П.Н.Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэгийнхэн  хамтарсан гэрээг саяхан үзэглэсэн. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан эмчилгээнд явах хүүхдүүдийн эмчилгээний бүх зардал болон хоол унаа, харгалзан авч явах нэг хүний зардлыг бүрэн хариуцахаар болсон. Харин П.Н.Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг зүрхний гажигтай хүүхдийг оношилж, зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох ажлыг хариуцан хийж байгаа юм. МУЗН эдгээр шат дараалсан үйл ажилагааг зохион байгуулж, хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээж байгаа юм. Энэ ажлын эхний үр дүнг монголчууд бид тун удахгүй харах гэж байна.   ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 100 ХҮҮХДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛНЭ   БНХАУ-аас тэргүүлэх зэргийн эмч нар хүрэлцэн ирж, эхний ээлжинд мэс засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон Бээжин хот, ӨМӨЗО-ы Хөх хотын өндөр төвш­ний эмнэлгүүд рүү эмчилгээнд явуулж байгаа. Төслийн хүрээнд зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ. Эхний ээлжинд 54 хүүхдийг сонгоод энэ сарын эхээр 14 хүүхдийг  Хөх хот руу эмчилгээнд явуулсан. Тэгвэл өчигдөр 41 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт Бээжин рүү эмчлүүлэхээр явлаа. “Зүрхний гажгийг эмчлэх хагалгаа хамгийн өртөг өндөртэйд тооцогддог. Монгол Улсад эмчлүүлбэл 25 хувийн зардлыг эмчлүүлэгч өөрөө төлдөг. Үлдсэн зардлыг улсаас даадаг. Гэсэн ч 25 хувь болох 3-5 сая төгрөгийг гаргаад эмчлүүлэх тохиолдол тун ховорхон байдаг” гэдгийг эцэг, эхчүүд хэлж байсан. Мөн “Энэ төслийн хүрээнд хагалгаа болон түүний дараах эмчилгээ, Бээжин эсвэл Хөх хот руу явж эмчлүүлэх замын зардал байр хоол, эцэг эх, асран хамгаалагчийн бүх зардлыг дааж байгаа нь бидэнд маш том боломжийг олгож байна. Тиймээс төслийг хэрэгжүүлэгч бай­гуул­лагуудад та­лархлаа илэрхийлж байна” гэдгийг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр дам­жуулан уламжилж байв.   “АМЬЖИРГААНЫ ТӨВШИН ТААРУУ ХҮҮХДҮҮДИЙГ СОНГОСОН” ГЭВ   П.Н.Шастины нэрэм­жит Улсын III эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын баг манай эмч нартай хамтран сонгосон. Ингэхдээ  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг чухалчилсан гэдгийг эмч нар хэлж байв.  Энэ удаа эмчилгээнд явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь дөрвөн сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байв. Тэднийг галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, төслийг хариуцан ажиллаж буй Улаан загалмайн байгууллагынхан, ах дүү нар нь  хамт үдэн гаргаж,  өгсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 16 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 25 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 34 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 44 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 10 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 10 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин