Г.АМАР
Нарны аймгийн дөрөвдэх бичил гариг Хаумеа цагаригтай болох нь тогтоогджээ. Хаумеа бичил гариг нь Далайвангийн цаана оршдог бөгөөд энэ оны эхээр алсын “URAT1 533-182543” одны гэрэлд орох үеэр эрдэмтэд энэ гаригруу дэлхий дээрээс сансрын 12 дуран авай нэгэн зэрэг чиглүүлэн судалгаа хийсэн юм байна. Судалгааны дүнд энэ бичил гариг 2300 км урт буюу урд нь тогтоосон хэмжээнээс 17% том болохыг баталсан байна. Мөн өөрөөс нь 1000 км зайд 70 км өргөнтэй жижиг хэсгүүдээс бүтсэн цагаригтай болохыг нь тогтоожээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин