Ч.Сонгино:Монголын нүүдлийн соёл иргэншил дэлхийд тархаж байна

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Онцлох ярилцлага

Ш.ОЮУНЖАРГАЛ “Нүүдлийн соёл иргэншил ба орчин үе” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /10.13/ боллоо. Энэ үеэр Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Сонгинотой  ярилцлаа. -Нүүдлийн соёл иргэншил орчин үед хэрхэн өөрчлөгдөж байна вэ? -Монголын нүүдлийн соёл иргэншил одоогоос нэг сая жилийн тэртээ  Монголын нутаг дэвсгэрт ухаант хүн оршин байх үеэс эхэлсэн. Үүнийг эрдэмтэд нотолсон байгаа.  Тэр цагаас өнөөдрийг хүртэл соёл иргэншил хөгжин дэвшиж байна.  Өөрчлөгдсөн зүйл их байхгүй.  Харин улам бүр батжин, бусад улс оронд тархан түгэж байна гэж хардаг. -Тухайлбал ямар оронд манай соёл тархаад байна вэ.  Энэ талаар тодруулахгүй юу? -Бид нүүдэлчдийнхээ соёл иргэншлийг дэлхийд түгээсэн гэж хэлж болно.  Зэрлэгүүд гэж нэрлэгдэж байсан дундад Азийн Узбек үндэстнийг Чингис хааны удам угсааны хүн болох доголон Төмөр хаан нэгтгэж улс болгон байгуулсан байдаг.  Тэр үед хийж байсан зүйл одоо ч Узбек үндэстний дунд байна. Хуучин барилгын үлдэгдэл дотор нь орохоор Монголын хээ угалзаар чимэглэгдсэн байгаа. Энэ чинь л манай соёл иргэншил эрт үед үүсч хадгалагдсны жишээ гэж бодож байна. -Монгол эмэгтэйчүүдийн урладаг хээ угалз, гар урлал мартагдах хандлагатай болж байна. Та үүнтэй санал нийлэх үү? -Бидний өвөг дээдэс эмэгтэй хүнийг айлын гэргий болж босго алхаж орохоосоо өмнө гэр орны бүх зүйлээ мэдэж байх хэрэгтэй гэж үздэг байсан. Энэ нь Монголын уламжлалт түүх соёлын өв.  Эмэгтэй хүүхдийг 13 нас хүрэхээр ээж нь үйлийн хайрцаг гэж өгдөг байсан. Утас зүү, хайч, хуруувч  гэх мэт үйлэнд хэрэглэгддэг бүх зүйл тэр  хайрцагт багтдаг байсан. Мөн охинд таарсан дээл эсгэж өгөөд ”Миний охин өнөөдрөөс эхлээд эмэгтэй хүний хийх гол ажилд шилжлээ. Одооноос эхлээд өөрийнхөө дээл хувцасыг өөрөө эсгэж өмсөнө” гэдэг. Тэгж эмэгтэй хүүхдийг үйлэнд шахаж сургаж байсан. Энэ уламжлал маань одоо алдагдаад байна. -Ер нь бид өв уламжлалаа яаж авч үлдэх вэ? -Үүнийг дахин сэргээж авч үлдэхийн тулд хээ хуар, гар урлалын талаар  янз бүрийн сургалт судалгаа хийж, эмэгтэй хүн бүрийг ядаж үндэсний хувцсаа урлаж өмсдөг болгох чадварт сургах зайлшгүй шаардлагатай байна. Эх сурвалж:  www.polit.mn
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

19 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 6 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 6 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 40 мин