ОХУ сануулга өгөв

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас АНУ-д Сири дахь дайн мөргөлдөөнөөс зайлсхийх зорилгоор хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулахыг түтгэлзэх боломж байгааг санууллаа. АНУ-ын зүгээс Сирид  явуулж байгаа  үйл ажиллагаа нь тус улсын амар амгалан байдлыг алдагдуулж хорлон сүйтгэхэд чиглэсэн алхам  юм гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгджээ. Тэрээр  Еф Тант мужид байгаа  АНУ-ын цэргүүд Дера хотын хориотой   бүс  рүү хөдөлсөн гэв.  ОХУ-ын генерал  зорьсон газартаа очихын тулд  тэд  300  гаруй км газрыг Сири, Иорданийн хилд байдаг  хуучин гаалийн газар Тафагаар дамжин явсан гэжээ. Игорь Конашенков “Энэ нь тус улсын  иргэдэд  зориулсан хүмүүнлэгийн тусламж илгээсэнтэй давхцаж байгаа нь гайхалтай тохиолдол.  Учир нь тус хүмүүнлэгийн тусламж ямар нэгэн бүлэглэлийн гарт ордог”  гэж  нэмж хэлсэн юм. Мөн тэрээр АНУ Сирийн хориотой бүсийн  амар амгалан байдлыг алдагдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах шалтаг хайдаг нь илт болж байна гэж үзжээ. ОХУ  Турк,  Иран,   Сирийн Засгийн газрын төлөөлөгчид болон зэвсэгт бүлэглэлийн удирдагч нартай уулзах юм байна.   Энэ үеэр тус улсад дөрвөн хориотой бүсийг нэмж  байгуулахаар тохиролцох юм. Сирийн Засгийн газрын хүсэлтээр 2015 оноос  тус улс дахь мөргөлдөөнд алан хядагчдын эсрэг үйл ажиллагаанд ОХУ  оролцож эхэлсэн. Харин  жилийн дараа  үүнээс болж  Москва Вашингтоны харилцаа муудсан юм. Тиймээс ОХУ-ын Батлан хамгаалахын яам болон Пентагон Сирийн газар нутагт зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хоёр улсын зэвсэгт хүчний үйл ажиллагаа,цэргийн ангиудын байрлалын тухай харилцан мэдээлэл солилцож байх тохиролцоонд хүрсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 4 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 12 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 22 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 14 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 32 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 58 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 58 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 53 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин