Ч.Мөнхбадрах: Бизнест маркетингаас гадна санхүү чухал

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ЖАРГАЛ Бизнес, хөгжил” буландаа “Будханат” ХХК-ийн бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрахыг  зочноор урьж ярилцлаа.   -Бизнесийн байгуул­лагад маркетинг менеж­ментээс гадна санхүүгийн удирд­лага маш чухал. Санхүүгийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ  явуулдаг танай компанийн  гол үйлчлүүлэгчид хэн бэ?   -Бидний гол үйлч­лүү­лэгчид жижиг, дунд  бизнес  эрхлэгчид. Жижиг, дунд бизнесүүдийн санхүү бүртгэл цэгцгүй байдгийг анзаарч энэ салбарт биз­нес эрхлэх боломж байгааг анх олж харсан. Манайхан бизнесээ эхлүүлэхдээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ хэдэн төгрөгний ашиг олж, хэдэн төгрөгний алдагдал хүлээж байгаагаа мэддэггүй. Ихэнх тохиолдолд хувийн мөнгө нь бизнесийнхээ мөнгөтэй холилдоод нэг түрийвчинд орсон байдаг. Ингэж явсаар бизнест нь тодорхойгүй байдал үүсч, банкны зээл, жижиг, дунд бизнесийг дэмжих төсөлд хамрагдахад   санхүүгийн гүйцэтгэл  нь бодитой байж  чаддаггүй. Тиймээс бид бизнесийнх нь санхүү бүртгэлийг цэгцэлж, цаашид санхүүгээ хэрхэн удирдахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бизнесийнхээ  орлого  зарлагаа  бүртгээд тоон мэдээтэй болоод  ирэхээр төлөвлөх, төсөвлөх боломжтой болдог. -Танайхаас үйлчилгээ авсан байгууллага банкнаас зээл  авахад сайн үзүүлэлт болдог гэж сонсч байсан. Энэ талаар тодорхой  ярихгүй  юу?    -Санхүүгээ цэгцэлж чадаагүй компани, банкнаас зээл авч чаддаггүй.  Банкны шаардлагыг хангаж чаддаггүй. Харин шаардлага хангасан нь санхүүгийн баримтаа баталж чадахгүйгээсээ болж бага хэмжээний зээл авах  тохиолдол их байдаг. Манай санхүүгийн баг ажилласнаар тухайн  компанийн бизнесийнх нь гүйцэтгэлийг илүү үндэслэлтэй ул суурьтайгаар харуулж өгдөг. Хөрөнгө нь хаанаас үүссэн. Ашиг орлого нь ямар байдаг. Төсөл хэрэгжүүлснээр ямар үр  дүнд  хүрэх вэ. Авсан  зээлээ төлөөд дуусахад юутай үлдэх вэ гэх зэргээр бид бүхэлд нь төсөвлөж өгдөг. Ингэж санхүүгийн байдлыг нь 70-80 хувиас дээш баримттайгаар баталгаажуулж  өгснөөр банкнаас 200 сая төгрөгийн зээл  авах боломжтой байсан компани 300-400 сая төгрөгийн зээл авах боломж бүрддэг. Санхүүгийн материалыг нь цэгцлээд, дата үүсгэн, түүн дээр  нь шинжилгээ хийж тайланг нь гаргана. Эдийн засгийн хандлага  үр өгөөж өсөлт, уруудалтыг нь харж төлөвлөнө. Цаашлаад зээлийнх нь эргэн төлөлтийг, бизнест нь тохирсон байдлаар төлөвлөж орлоготой нь уялдуулж өгдөг. Баримт бичиг нь бодитой ойлгомжтой болохоор банкныхны харах өнцөг ч өөрчлөгддөг. -Олон  улсын байгууллагаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан олон төсөл хөтөлбөр байдгийг мэдэхгүй өнгөрөөх тал байдаг. Төсөлд  хэрхэн  оролцох хийгээд санхүүгийн хувьд  зөвлөгөө өгдөг үү? -Өгөлгүй яах вэ. Банкны зээлээс гадна харилцагчиддаа өгдөг гол зөвлөгөө гэвэл  бизнесийн бололцоог нь олж мэдээд, ямар хэмжээний  хөрөнгө  оруулалт  шаардлагатай байгааг нь  тодорхойлдог. Түүнд нь  бид хэрхэн тусалж чадахаа мэдэж авдаг. Ер нь хөнгөлөлттэй  зээл, төслүүд гээд олон боломж байдаг. Манай компаниас менежментийн  зөвлөх үйлчилгээг авахаар бол, Европын сэргээн босголт банкны жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт хүсэлт гаргаад 40 хувийн  хөнгөлөлт авах боломжтой. Мөн эмэгтэй  бизнес  эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, байгаль экологид ээлтэй  үйл  ажиллагаа явуулдаг компаниудыг дэмждэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, боломжуудыг хэрхэн ашиглах талаар зөвлөдөг. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд банк худалдаа аж үйлдвэрийн танхим, яамдууд, олон улсын байгууллагууд гээд бизнестэй  холбоотой бүх байгууллагатай бид  хамтарч ажилладаг. Тэднээс гаргаж байгаа төсөл, хөтөлбөрүүд хөнгөлөлттэй зээлүүдэд хэрхэн хамрагдах  талаар зөвлөгөө мэдээллийг өгдөг. -Компанийн санхүүгийн байдал ямар байгааг тодорхойлохоос ажлаа  эхлэх үү? -Бид газар дээр нь очиж ажлын байрны зураг авалт хийж танилцдаг. Үйлдвэрт санхүүгийн шинжилгээ хийхэд  ажиллагаатай байдаг. Түүхий эд татан авалт, орц гарц  борлуулалтын  суваг гээд бүх  үйл явцад нь дүн  шинжилгээ хийдэг. Эрүүл мэндээр ярьвал ерөнхий  шинжилгээ хийж юунаас болж санхүү нь  доголдоод байгааг оношилдог. Зөвхөн санхүүгийн гэлтгүй маркетингийн  болоод  хуулийн олон асуудалд нь шинжилгээ хийн  үнэлгээ өгдөг. Цаашлаад  төсөл  хэрэгжүүлэх, зээлд хамрагдах  гэсэн дараа дараагийн  зөвлөгөөнүүдийг өгдөг. Мэдээж бизнесийн онцлогоос хамаараад өөр өөр үйл ажиллагаатай бай­даг. Бизнест маркетингаас гадна санхүүгийн асуудал хамгийн түрүүн хоолой дээр тулдаг. -Ихэнх компани орон тооны нягтлантай байдаг. Тэгэхээр танай компаниас зөвлөгөө авах шаардлага байдаг гэж үү? - Компаниудад эдийн засагчийн орон тоо байдаггүй. Нягтлангууд татвар тайлан гээд нягтлан бодох бүртгэлээ л хийхээс, эдийн засагчийн ажлыг хийж чадахгүй. Бүтээгдэхүүний ажил үйлчилгээ, өртөг, үр өгөөжөө төлөвлөх ажлыг ихэнх компани нягтландаа бүгдийг нь даатгаснаас алдаад байдаг. Чиг үүргийн  хувьд  хоёр өөр ажил гэдгийг ойлгох  хэрэгтэй л дээ. -Менежментийн зөвлөгөө өгдөг консалтинг компани олон байдаг. Харин санхүүгийн зөвлөгөө өгдөг компани хэр олон байдаг вэ? -Цаг үеэ дагаад санхүүгийн удирдлага чухал  болохыг компаниуд харьцангуй сайн ойлгодог  болсон байна. Түүнээс улбаалаад “Би чадна”-ууд ч их гарч  ирсэн. Бизнесийн  зөвлөгөө өгөхөд, тусгай  зөвшөөрөл  шаарддаггүй учраас хэн  дуртай нь  компани  байгуулаад болсон болоогүй  зөвлөгөө өгөөд явж байна. Энэ  нь менежментийн зөвлөх  үйлчилгээний нэр хүндийг сул болгож байгаад хувьдаа харамсч явдаг. Нөгөө талдаа жижиг, дунд бизнесийнхэн зөвлөх үйлчилгээний чухлыг сайн мэдэхгүй байна. Мэддэг нь  санхүүгийн боломжгүй байна. -Санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг sanhuuch.mn цахимыг танай  компани  эрхлэн гаргадаг  юм билээ. Өрхийн санхүүгээ  хэрхэн бүртгэх талаарх мэдээллүүд сошиалд идэвхтэй тархсан байсан. Өрхийн санхүүгийн талаарх зөвлөх үйлчилгээг бас үзүүлдэг үү? - Манай үйлчилгээний төрөл гурван хэсгээс бүрддэг.  Албан байгууллагуудтай жилээр гэрээ хийн байнгын зөвлөгөө өгнө. Эсвэл тухайн цаг  хугацаан дахь санхүүгийн зөвлөгөө өгнө. Мөн санхүүгийн сургалт явуулдаг. Санхүүгийн сургалтад  маань өрхийн бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс суух боломжтой. Өрхийн санхүүтэй холбоотой мэдээлэл болон орлого, зарлагаа хөтлөх хүснэгтийг бид цахим хуудастаа байршуулсан байгаа. Монголбанкнаас өрхийн санхүүгийн боловсролд зориулан санхүүгийн боловсролын аян зарласан нь одоо ч үргэлжлээд явж байна. Анзаараад байхад ихэнх гэр бүл, ямар ч тооцоо судалгаагүйгээр хэд хэдэн зээл давхар авч байгаа нь өрхийн санхүүг эрсдэлд  оруулж байна. Нэг ёсондоо хэдэн төгрөг олж, хэдэн төгрөг зарж байгаагаа тооцоололгүй зээл авснаас банкинд, ББСБ,  ломбардад зээлтэй болсон байдаг. Цаашлаад хувь хүнээс өндөр хүүтэй зээл авна. Ингэж явсаар нэг л мэдэхэд өөрсдийнхөө төлөө  биш лизингээр худалдаж авсан тавилга, түүнийг зарсан хүмүүсийн төлөө, зээл олгосон банкны төлөө ажиллаж, амьдарч яваагаа ойлгодог. Тиймээс бид хувь хүний санхүүгийн боловсролд хувь  нэмэр оруулах  зорилготойгоор цахим хуудас ажиллуулж  эхэлсэн. Өрхийн орлого,  зарлагаа бүртгэх, хуримтлал үүсгэх гээд хэн ч орсон ойлгомжтойгоор хэрэглэх боломжтой загварыг уншигчиддаа  санал болгосон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

53 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 28 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин