Хамтарсан нислэг хийв

2017-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Япон, АНУ болон Өмнөд Солонгосын байлдааны онгоцууд өнгөрсөн мягмар гаригт  хамтарсан нислэг хийжээ. Гурван улсын нисэх хүчний шөнийн  анхны хамтарсан дасгал сургуулилтын үеэр  Хойд Солонгосын  нутаг дээгүүр ниссэн байна. Вашингтон болон Сөүлийн цэргийн эх сурвалжуудын  мэдээлснээр гурван улсын байлдааны онгоцнууд Хойд  Солонгосын зүүн эргийн дагуу нисчээ. Нислэгийн гол зорилго нь агаараас харвах баллистик пуужинг туршиж үзэх байсан байна. Уг үйл ажиллагаанд АНУ-ын В-1В загварын хоёр бөмбөгдөгч онгоц, дөрвөн байлдааны онгоц, Өмнөд Солонгосын  Ф-15К загварын хоёр онгоц мөн Японы Ф-15 загварын онгоцыг оролцуулсан гэж мэдэгдэлдээ дурджээ. АНУ-ын агаарын нисэх хүчний 613 дугаар төвийн захирал Патрик Аплегате “АНУ холбоотнуудтайгаа  хэзээ,хаана ч үйл ажиллагаа явуулж чадахаа харуулсан алхам боллоо” гэв.  Энэ үйл ажиллагаа нь  Хойд Солонгост “Ажилчны нам” байгуулагдсаны 72 жилийн ойн өдөртэй давхацсан байна. Зарим мэргэжилтний үзэж байгаагаар энэ шалтгаанаар Пхеньян руу пуужин харваагүй. Харин Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Янг энэ үйлдлийнх нь тухай “АНУ-ын Ерөнхийлөгч  амиа хорлох алхам хийж байна” гэж НҮБ-д мэдэгдэж байсан юм. Мөн тэрээр Доналд Трампыг “Биеэ тоосон сэтгэцийн гажигтай хүн: Ким Жон Уныг доромжилсноор тус улсыг АНУ руу халдлага хийхээс өөр зайлшгүй байдалд оруулж байна” гэжээ. Үүний хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч  Сара Сандерс “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт  тус улсын Үндэсний  Аюулгүй албаныхан Хойд Солонгосын зүгээс үйлдэж болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлсэн  цуврал арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн” хэмээн мэдээлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 12 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 21 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 30 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин