“Г.Д.Санжеев багшаар монгол бичиг заалгасан би азтай хүн”

2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ОГТОРГУЙМАА Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монгол, Солонгос судлалын тасгийн Монгол судлалын хэлтсийн эрхлэгч В.В.Грайворонскийн Монгол судлал, монголчуудын тухай ярьсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Владимир Викторович Грайворонский бол Монголын талаар маш олон удаа судалгаа хийсэн нэрт монголч эрдэмтэн төдийгүй Монгол дахь ЗХУ /хуучин нэрээр/-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр олон жил ажилласан нэрт дипломатч билээ.   -Владимир Викторович! Та анх Мон­гол суд­лалтай хэрхэн холбогдов? -Би дунд сургуульд суралцаж байхдаа түүхийн хичээлээс монголчуудын тухай, Чингис хааны тухай анх мэдэж авсан. 1954 онд Харьковт дунд сургуулиа мөнгөн медальтай төгсч Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орсон. Тэнд  Дорно дахины факультетын Монгол судлалын ангид элссэн.               1960 онд сургуулиа төгсөөд  Гадаад хэргийн яаманд ажилд орох гэсэн боловч чадаагүй, яагаад гэвэл би Москвагийн иргэн биш байсан. Тэгтэл Комсомолын дээд сургуульд монгол хэлний орчуулагчийн орон тоо байгаа тухай олж  мэдсэн. Тэр үед Монголоос жил бүр 20 хүн залуучуудын байгууллагын шугамаар мэргэжил дээшлүүлэхээр ирдэг байв. Тэдний орос хэлний мэдлэг сул байсан тул орчуулагч хэрэгтэй байсан юм. Ингээд   1966 он хүртэл тус сургуульд орчуулагчаар ажилласан. -Та Олон улсын харилцааны дээд сургуульд байхдаа монгол хэл сурч байснаа яриач. Монгол бичгийн хичээлийг хэддүгээр дамжаанаас ямар багш заадаг байв? -Тийм ээ. 1954-1960 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэлний ангид суралцаж байхад  олон сайхан эрдэмтэн багш бидэнд монгол хэл, бичиг зааж  байсан. Бидэнд нэгдүгээр курсээс л  монгол бичиг заасан. Оросын нэрт эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Гарма  Данцаранович Санжеев бол миний  монгол бичгийн багш байлаа. Багш маань буриад хүн л дээ. Тэр монголоор  их сайхан ярьдаг, бичдэг, агуу мэдлэгтэй хүн байж билээ. Би одоо хэр нь  монгол бичгээ мартаагүй,  Санжеев багшийг маань  хэл судлалын өмнө тулгарсан  асуудлаар И.В.Сталинд захидал бичиж байснаар нь олон түмэн мэдэх болсон. [caption id="attachment_22980" align="alignright" width="335"] Олон улсын монголч эрдэмтдийн XI Их хурлын үеэр.[/caption] -Владимир Викторович, та  эрдэмтэн болсон тухайгаа ярина уу? -Би зургаан жил орчуулагчаар ажиллаж монгол хэлэнд нэлээд сайн  болсон. Тэр үед бас түүх их сонирхох болсон. Ингээд эдгээрийг нэгтгэн  шинжлэх ухаан руу орохоор шийдсэн. 1966 онд би тэр үеийн  Азийн орнуудын институт гэж байхад ажилд орсон. Тэнд байхдаа бас л Монголын төлөөлөгчдөд орчуулга хийж, дагалдаж явдаг байв. Олон монгол хүнтэй танилцаж, тэдэнтэй найз нөхөд  болсон. Намайг Комсомолын сургуулиас мэдэх нь “Багшаа” гэдэг байв. Хожим Монголд очиход тэд намайг халуун дулаан хүлээн авч, хариу барьж байлаа. Ийм олон жил нөхөрлөсөн сайн найз нөхөд надад олон бий. Би 1975 онд  “Нүүдлийн амьдралын хэв маягаас суурин амьдрал руу шилжих нь БНМАУ-ын жишээн дээр” гэсэн сэдвээр түүхийн ухааны дэд эр­дэмтний зэрэг хамгаалсан. Нэг удаа Их хурлын индрээс би  “Одоо бүх монголчуудыг нүүдэлчин гэж нэрлэж болохгүй шүү” хэмээн үг хэлж байснаа санаж байна. Дараа нь сэдвээ “Амьдралын хэв маягийн ба амьдралын түвшний өөрчлөлт” гэж өргөжүүлж байснаа санаж байна.    Харин докторын зэргийг “Ойрдын нийгмийн тулгамдсан асуудлууд 1970 -аад оны дунд үе хүртэл” сэдвээр хамгаалсан. Ер нь Монголын түүхэнд нэгдэлжих хөдөлгөөний үе их хүнд байсан юм шүү. -Та Монголын тухай хэдэн ном бичив? -Би зургаан ном бичсэн. Хамгийн сүүлд “XXI зууны эхэн үеийн Монгол: улс төр, эдийн засаг ба нийгэм” номоо хэвлүүлсэн. -Анх   Монголд ирэхэд Улаанбаатар хот ямар байсан бол. Таны сэтгэлд үлдсэн байгаа даа? -Бид V курсээ төгсөөд 1959 оны тавдугаар сард анх  Монголд очсон.  Түүнээс хойш  Монголд олон удаа мате­риал цуглуулах болон Олон улсын эрдэм-шинжилгээний бага хурал, Монголч эрдэмтдийн их хурлууд, семинарт ирж байна. Улаанбаатарын хамгийн өндөр барилга Гандан­тэгчинлэн хийд байсан. Түүнээс  хойшх  хугацаанд Монгол Улс үсрэнгүй хөгжсөн. Ялангуяа, хот байгуулалтын салбарт. Монгол Улс Дундад зуунаас орчин үе хүртэл тэр их тасархайг даван туулж чадсан бөгөөд үндэсний аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тусгайлсан боловсрол, соёл, эрүүл мэндийн салбаруудыг амжилттай  хөгжүүлж чадсан юм. Монголын олон  сэхээтэн  Орост  мэргэжил эзэмшсэн. 500 мянган орос мэргэжилтэн танай орны бүтээн бай­гуу­лалтанд оролцож байсан. -Та нэрт эрдэмтэн төдийгүй нэрт дипломатч хүн. Монголд ажиллаж байв уу ? -Би Монгол дахь  ЗХУ -ын Элчин сайдын  яаманд  Гадаад явдлын яамны томилолтоор  ЭСЯ-ны Нэгдүгээр  нарийн бичгийн дарга, Зөвлөх зэрэг албан тушаалд хоёр удаа томилогдож, нийт 10 жил ажилласан. Би  Соёл, боловсрол, эрүүл мэнд,спортын асуудал хариуцан  ажиллаж байлаа. Монголд 1982-1988 онд, хоёр дахь удаагаа 1996-2000 онд  дипломатаар ажилласан. -Одоо та Оросын шинж­лэх ухааны акаде­мийн Дорно дахины суд­лалын хүрээлэнгийн Монгол, Солонгосын секторын, Монголын хэлтсийн даргаар ажиллаж байна. Та Оросын Монгол судлалын талаар ямар бодолтой явдаг вэ? -Сонирхуулахад, монгол судлал Москвагаас хальж тэлж байна, мөн Монгол судлал залуужиж байна .  Москва, Санкт-Петербург, Элстэй болон  Буриадад Монгол судлалын томоохон төвүүд ажиллаж  байна. Тувад бас салбар байна. Энэ сайшаалтай хэрэг шүү. Мөн Новосибирскт  Монголын эртний түүхийг судалж байна. Ер нь бол Орост хэдэн зуун хүн монгол судлалаар идэвхтэй ажиллаж байна. Харин манай хэлтсийн хувьд гэвэл нэртэй эрдэмтэд маань нас өндөр болсоны улмаас гавьяаныхаа амралтанд суусан. Г.И.Слесарчук, С.К.Рощин, Ш.Г.Надиров зэрэг.  Манай залуу эрдэмтэн Максим Мещанинов Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-нд дипломат алба хашиж байгаа. Одоо бид зургуулаа ажил­лаж байгаагийн нэг нь  гэрээгээр давхар ажил­­ладаг.  Манай нэрт эрдэмтэн Марк Исаакович Гольман нас сүүдэр 90 хүрсэн, тэр маань бидний дунд хамгийн өндөр настай нь. Залуучууд Япон, Хятад, Энэтхэг орнуудыг илүүд үзэж байна. Гэхдээ Монгол орныг үнэн голоосоо сонирхож байгаа тийм хүмүүс  таар­даг юм, цөөн ч гэсэн  байдаг. -Өнгөрсөн дөрөвдүгээр сард та 80 хүрлээ. Би танд баяр хүргэтэл  та  160 хүрсэн гэж билээ. Энэ тухайгаа тайлбарлаж өгөөч. Их сайхан мэдээ дуулгасан даа...? -Миний гэргий Алла Андреевна надтай нэгэн адил   1937 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр төрсөн юм. Бид хоёр 58 жил хамт амьдарч байна. Алла маань миний адил Харьковын хүн, бид хоёр 1949 онд тавдугаар ангийн  сурагч байхдаа танилцсан. Тэр үед эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тусдаа сургуульд явж байсан юм. Бид хоёр манай сургуулиудын  сайн дурынхны хамтарсан  жүжиг тавих үеэр анх танилцсан юм. Эхнэр маань 1982-1988 онд Зөвлөлтийн “СОТ-3” барилгын трестэд ажиллаж байсан. Барилгын инженер мэргэжилтэй. Бид Виктор, Андрей нэртэй хоёр хүүтэй,  хоёр ач охинтой, бас нэг гуч охинтой.   Ийм нэг  өнөр өтгөн гэр бүлээрээ бид  сайхан амьдарч байна даа. Бид 2017 оны дөрөв­дүгээр сарын 4-нд 80 насныхаа ойг үр хүүхэд, төрөл садан, найз нөхдийнхөө хү­рээнд сайхан ёслон тэмдэг­лэ­сэн.  Тэр  160 насны ой гэдэг чинь  бид хоёрын насны нийлбэр тоо юмаа.  160 насны ийм л нэг сай­хан  баярыг манай гэр бүл энэ жил  тэмдэглэсэн дээ -Владимир Викторович! Цаг зав гар­гаж уулзсан танд их баярлалаа. Танд бо­лон таны гэргий Алла Андреевна Грайво­ронскаяд урт наслаж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!    Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин