
Т.САЙХАН
“Bloomberg” агентлагийн мэргэжилтнүүд ард иргэд нь илүүтэйгээр бухимдан стрессддэг 74 улсын нэрсийг гаргажээ. Тэд 2013 онд энэхүү судалгааг гаргаж байсан бөгөөд Олон улсын судалгаагаар Монгол Улс хүн амын дундах стрессийн түвшнээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байсан. Энэ удаа мөн л байраа хадгалсан байна. Харин Нигер, ӨАБНУ, Сальвадор зэрэг улс Монгол Улсын өмнө оржээ. Судалгаанд ДНБ-ий хэмжээ, авлигын түвшин, агаарын бохирдол, ажилгүйдэл зэрэг шалгуур үзүүлэлтийг авчээ. Түүнчлэн 100 мянган хүнд ноогдох хүн амины хэргийн тоо, нийгмийн тэгш бус байдлын түвшин, авлигын эзлэх хэмжээ, ажилгүйдлийн түвшин, хотуудын агаарын бохирдлын хэмжээ болон дундаж наслалт зэрэг үзүүлэлтүүдийг шинжээчид ашигласан байна.
Эх сурвалж:www.polit.mn