
С.САРУУЛ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Загвар хороо төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-дугаар хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Энэхүү хогийн цэгийг хогийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм байна. Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү хогийн цэгийн ашиглалт, үйлчилгээг хариуцах бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Хоёр дахь боловсон хогийн цэгийг Хан-Уул дүүргийн 13-р хороонд барихаар төлөвлөжээ.
Эх сурвалж:www.polit.mn