Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

2025-03-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг  Үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж дүгнэсэн билээ.  Цэцийн дүгнэлтийг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Цэцийн дүгнэлт

 

Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …" гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргажээ.

 

“Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 наснаас дээш настай байна гэсэн заалт хөндөгдөхгүй юу”

 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -Цэц энэ асуудал дээр хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа юм шиг дүгнэлт гаргасан байх юм.  Хэрэв УИХ Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж авбал цаашдаа Сонгуулийн тухай хуульд заасан маш олон үүнтэй этөстэй зүйл заалтууд хөндөгдөөд ирэх биш үү. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид 50 наснаас дээш, УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 25-аас дээш настай байх ёстой гээд энэ зүйл заалтууд хөндөгдөөд ирэхгүй юу. Дунд суудлын хуралдаан дээр энэ асуудал яригдсан уу. Сүүлдээ сонгуулиа ч хийж чадахгүй хэн дуртай нь нэр дэвшээд явдаг болох вий. Бие даан нэр дэвшээд явж байгаа нөхөр төлөөллийн иргэдээсээ гэдэг юм уу, хариуцлага ёс зүйтэй итгэл үнэмшил авч сонгуульд өрсөлдөх ёстой юм шиг санагдаад байх юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Улс төрийн намаас нэр дэвшигч нь ямар нэг гарын үсэг цуглуулах ажил байхгүй. Улс төрийн нам нь шалгуур шаардлага хангасан байх ёстой. Холбогдох материалаа Сонгуулийн ерөнхий хороонд бүрдүүлж өгдөг. Гэтэл бие даан нэр дэвшигч нь 801-ээс доошгүй иргэний гарын үсэг зуруулах шалгуур тавьсан нь улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ 801-ээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулсан байдаг.  Өөрөөр хэлбэл, бие даан нэр дэвшигч тухайн тойргийн сонгогчдын 801 гарын үсэг цуглуулж байгаа нь ингэхдээ сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлээд 45 хоногийн хугацаанд 801 гарын үсэг цуглуулна гэдэг өндөр босго. Мөн 12 хоногийн хугацаанд энэ асуудлыг бүртгэж, эргээд Сонгуулийн ерөнхий хороо нягталж, нэгбүрчлэн хянаж байгаа нь цаг хугацааны хувьд боломж багатай. Хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг алдагдуулж байна гэж Цэц үзсэн.Тийм учраас УИХ энэ дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд 801-ээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулсныг Сонгуулийн ерөнхий хороо нягталж хянах боломжгүй учраас үзэмжийн байдлаар асуудалд хандаж байна, эргээд энэ нь өөрөө хүний сонгогдох эрхийг хязгаарласан асуудал болж байгаа учраас 801 гэдэг өндөр байгаа босгыг багасгах боломжтой гэж үзэж байга.

 

 “Сонгуулийн үеэр ялгамжтай хандах эрх ямар ч байгууллагад байх ёсгүй гэдгийг цэц анхааруулсан байна”

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Үндсэн хуулийн Цэц гарын үсэг цуглуулж байж бие даан нэр дэвших эрх, мандатаа олж авах ёстой гэдэг шаардлагыг буруутгаагүй. 801 гэдэг тоо сонгогчийн тоотой харьцуулахад, дэлхийн бусад ардчилсан орнуудтай харьцуулахад өндөр байна гэдэг  зүйлийг хэлсэн. Мөн энэ хуульд тодорхойгүй заалт байна. 21 хоногийн хугацаанд 801 гарын үсэг цуглуулна. Гарын үсгээ хянуулах долоо хоногийн хугацаанд гарын үсэг цуглуулах ажил үргэлжлэх юм уу, үгүй юм уу гэдэг нь хуульд тодорхой бус байна гэж Цэцийн дүгнэлт гарсан. Ийм ч учраас тодорхой бус заалтыг дур зоргоор, үзэмжээр тайлбарлаж, ялгамжтай байдлаар сонгуулийн байгууллага хэрэглэх боломжтой байна шүү гэдгийг хэлж өгсөн. Үндсэн хуулийн Цэцээс сүүлийн үед гаргасан хоёр дахь Цэцийн дүгнэлтэд хүний үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ёстой шүү. Тэр үндэслэл нь өөрөө их тодорхой байх ёстой шүү. Тэр хуулийг хэрэглэхэд дур зорго, үзэмж, ялгамжтай байдал, тэгш эрхийн зарчмыг нугалах боломж олгохгүй байх ёстой шүү гэдэг анхааруулгыг тооцоо судалгаа үндэслэлтэйгээр УИХ болон Засгийн газар бусад байгууллагад хоёр дахь удаагаа энэ шийдвэрээр дамжуулж өгч байна гэж ойлгож, энэхүү Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 50 (7546)

 

Азийн аль их сургууль дэлхийд дээгүүр ордог вэ?

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч их сургуулиудыг тодруулдаг

15 цаг 26 мин
С. Мишиг: “Бизнес инкубатор" төвд захиалгатай гал тавьсан гэж бодож байна

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг “Бизнес инкубатор” төвд 2024 оны хоёрдугаар

15 цаг 30 мин
Элэг, хоёр бөөрийг нь донорт өгөхийг зөвшөөрсөн ч хөлийн яс, шөрмөс бүгдийг нь авчихсан байсан

Эмч П.Батчулуунтай холбогдох хэргийн хохирогч, талийгаач А-гийн ар гэрийнхэн тухайн үед бол

15 цаг 30 мин
“Богд банк” хаалттай хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Богд банкны хувьцаа эзэмшигчдийн 2025.02.03-ны ээлжит бус хурлын №25/01 тоот ший

15 цаг 31 мин
Леонид Гайдайгийн  музей Эрхүү хотод нээгдэнэ

Зөвлөлт, Оросын нэрт найруулагч Леонид Гайдайд зориулсан музей байгуулах а

15 цаг 35 мин
Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг шинэчлэх асуудлын хүрээнд ажлын хэсгийн гишүүдийн өргөтгөсөн хуралдаан болов

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хурал

15 цаг 37 мин
Ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурахыг ОБЕГ-аас анхаарууллаа

Ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурахыг ОБЕГ-аас анхаарууллаа

15 цаг 57 мин
Дүгнэлт: "Ноорог"-т хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийн зөрчил болсон

Дүгнэлт: "Ноорог"-т хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийн зөрчил болсон

16 цаг 40 мин
ЦЕГ: "Торгоны зам" мөрийтэй тоглоомын газартай холбоотойгоор гурван хүнийг цагдан хорьсон

ЦЕГ: "Торгоны зам" мөрийтэй тоглоомын газартай холбоотойгоор гурван хүнийг цагдан хорьсон

16 цаг 48 мин
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн хуваарь” маш тодорхой хуультай.

23 цаг 15 мин