Монгол Улсын 21 аймагт дурангийн мэс заслыг амжилттай хийж байна

2024-09-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим үүсэж хөгжсөний  80 жилийн ойн хүрээнд  “Бага хөнөөлт дурангийн мэс засал” сэдвээр  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурал дурангийн мэс заслын эмч нар харилцан туршлага солилцох, шинэ мэдээлэл авах зорилготойг Хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн ахлах багш С.Эрдэнэ онцоллоо.

Монгол Улсад анх 1994 оны арваннэгдүгээр сарын 4-нд Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслыг амжилттай хийж байв. Түүнээс хойш жил ирэх тусам хагалгааны төрөл, эмч нарын чадвар өссөөр 30 жилийг үджээ. Одоогоор Монгол Улсад хэвлийн, цээжний, эмэгтэйчүүдийн зэрэг олон төрлийн хагалгааг хийж байна. Улсын нэгдсэн төв эмнэлгүүдээс гадна 21 аймагт орчин үеийн тоног төхөөрөмжтэй баг хамт олон энэ төрлийн хагалгааг хийж байгаа ажээ. Дурангийн мэс засал нь 0.5-1 см хэмжээтэй зүсэж, техник технологийн өндөр хүчин чадалд хийдэг тул хагалгааны дараах хүндрэл бага, эдгэрэлд хурдан байдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Дурангийн мэс заслын гол түлхүүр болох тоног төхөөрөмж нь тухайн эмнэлгийн санхүүжилтээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг ажээ.  АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр хариуцсан ерөнхий менежер Э.Сарнай “Элэг, ходоод дурангаар тайрах гэсэн лавшруулсан мэс заслаас бусдыг  21 аймагт асуудалгүй хийж байна. Ихэнх эмнэлгүүд тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа өөрийн санхүүжилтээр авдаг. Зарим тохиолдолд улсын санхүүжилт орж ирэх нь бий. Тиймээс ямар санхүүжилтээр хэрхэн авахаас шалтгаалж тоног төхөөрөмжүүдийн чанар өөр байдаг” хэмээв.

Манай улсад энэ төрлийн мэс засал хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол  АНУ-ын Юта мужийн их сургуулийн дэргэдэх Глобал мэс заслын төвийн ерөнхийлөгч Raymond Price юм. Тэрээр 2005 оноос эхлэн жил бүр Монгол улсын хэмжээнд дурангийн мэс заслын сургалтыг зохион байгуулж, эмч нарыг сургасан ажээ. Тэрээр мөн энэхүү олон улсын хуралд оролцож байгаа юм. Энэ тухай АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр хариуцсан ерөнхий менежер Э.Сарнай “2013 оноос эхлэн гадаадын олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тэдний нэг нь АНУ-ын Юта мужийн их сургуулийн дэргэдэх Глобал мэс заслын төв юм. Үүний хажуугаар клиникийн төвүүдэд дурангийн мэс заслын багажийг бэлэглэж энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн 2015 оноос олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, Монгол улсын мэс заслын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх ажилд хамтарч  байна. Мөн Японы Киюшү их сургууль  сүүлийн хоёр жилийн турш АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн мэс заслын тэнхимтэй хамтарч байгаа. Энэ ажлынхаа хүрээнд дурангийн лавшруулсан тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” гэсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин