Үлгэрийн ертөнц, өв соёлоор аялуулах “Морин хуур”

2024-09-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Улсын Хүүхэлдэйн театр намар цагийн үзвэрийн нээлтээ “Морин хуур” хүүхдийн жүжгээр хийсэн. Тэгвэл энэхүү уран бүтээл Москва хотноо болсон олон улсын хүүхэлдэйн театрын “Исток” наадамд оролцжээ.

 

Монгол хүн морь хоёр салшгүй холбоотой

Улсын хүүхэлдэйн театрын жижигхэн сандал дээр бяцхан хүүхдүүд эгнэн суугаад тайзны хамбан улаан хөшиг нээгдэхийг амьсгаа даран хүлээн суух нь өхөөрдөм ажээ. Хөшиг нээгдэж, жүжиг эхлэхэд бяцхан багачууд тэр л ертөнцөд уусан шингээд, өөрөө жүжгийн нэгэн гол дүр болчихсон, шимтэн үзэх нь сайхан. Тийм л сайхан энерги, хүүхдийн цангинасан дуу эгшиглэдэг болохоор Хүүхэлдэйн театр гэсэн жижигхэн ягаан байшин энэ хотын хамгийн үзэсгэлэнтэй, үлгэрийн ордон байдаг биз ээ. Тэгвэл энэ л театрт энэ удаад өсвөр насны хүүхэд багачуудад зориулсан “Морин хуур” хүүхдийн жүжиг нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү шинэхэн  уран бүтээлийн зохиолыг жүжигчин Т.Энэрэл монгол ардын аман зохиол болох “Хөхөө Намжил” домгоос сэдэвлэн бичжээ. Харин найруулагчаар тус театрын шинэхэн найруулагч Б.Даваасүрэн ажилласан юм. Тэрээр өмнө нь “PRO” театрын анхны тайзны бүтээл болох “Инээмтгий хүн” визуал драмыг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин зохиолч Т.Энэрэлийн хувьд жүжгийн зохиолыг багачуудад сонирхолтой байлгах үүднээс шидэт үлгэрийн хэв шинжид оруулж, илүү адал явдалтайгаар дэлгэрүүлэн бичсэнээрээ сонирхолтой ажээ. Монгол хүн бүр морио дээдэлдэг уламжлалтай. Манай улсын мандан бадарсан түүх ч морьтой салшгүй холбоотой. Тиймээс төрийн сүлдэндээ хүртэл морийг дүрсэлсэн байдаг. Монгол хүн морь хоёрын энэхүү нандин холбооноос үүссэн гайхамшиг бол морин хуур хөгжим юм. Хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтааснаараа энэхүү хөгжим язгуур Монголын соёлыг үр хойч болоод олон улсад сурталчлах чухал ач холбогдолтой юм. 

 

Үлгэр ингэж эхэлдэг

Монголын зүүн хязгаарт "Хөхөө Намжил" гэж хосгүй сайхан дуулдаг нэгэн эр байжээ.Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ.Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн “Хөхөө Намжил” гэж нэрлэх болсон юм. Хөхөө Намжил тэр газар олон жилээр албадан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй танилцан бие биедээ cэтгэлтэй болжээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь түүнд нууц далавчтай “Жонон хар” гэдэг нисдэг морь өгөөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан ажээ. "Хөхөө Намжил" үдэш явж амраг хайрт гүнжтэйгээ уулздаг болов. Гэвч нэгэн шөнө түүний морины ид шидийг мэдсэн атаархуу нэгэн шидэт далавчийг нь хайчилсан гэдэг. Үүнд харууссан Хөхөө Намжил жонон хар мориныхоо урт сайхан дэл сүүлийг хайчлан авч толгойлон утаслаж, банз модыг авдарлан дархалж, өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэж орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхөлснөөр морин хуур хөгжим үүссэн гэдэг. Тэгвэл “Морин хуур” жүжиг ОХУ-ын Москва хотноо болсон олон улсын хүүхэлдэйн театрын “Исток” наадамд амжилттай оролцжээ. Тус наадамд Орос, Беларусь, Мексик, Монгол, Узбекистан улсын 10 театрын уран бүтээлчид оролцсон байна. Жүжгийн найруулагч Б.Даваасүрэн “Миний хувьд хүүхэлдэйн театрын анхны уран бүтээлээрээ юу хийх вэ гэж их бодсон. Ингээд морин хуурыг айл болгон гэртээ хүндэтгэн залсан байдаг. Тиймээс хүүхэд багачуудад энэхүү хөгжмийн зэмсгийн түүх, уламжлалын тухай мэдээлэл өгөх, ямар гайхалтай түүхтэй болохыг нь ойлгуулахыг хичээсэн. Хүн болгон гэртээ залсан морин хуураа ямар нэгэн тэмдэглэлт баяраар гаргаж ирээд тоглодог байгаасай, тоглож сурах хүсэл эрмэлзэлтэй болох хүслийг бадраах нь  манай баг хамт олны гол зорилго байлаа” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 187 (7431)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 3 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 42 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин