"Найзууд" цуврал хэрхэн дэлхийн хамгийн алдартай инээдмийн кино болсон бэ?

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1994 оны есдүгээр сарын 22-нд Америкийн NBC суваг "Найзууд" хэмээх ситкомыг анх удаа үзүүлжээ. Найзууд нь дэлхий даяар соёлын цочрол авчирсан цаг хугацааг тодорхойлсон цуврал болж чадсан. Нью-Йоркийн зургаан залуугийн тухай өгүүлэх энэхүү ситком дэлхийг хэрхэн байлдан дагуулсан тухай Lenta.ru сайтад мэдээлжээ.

"Энэ бол нөхөрлөлийн тухай цуврал юм, учир нь та ганцаараа, их хотод амьдрах үед найзууд таны гэр бүл болдог" гэж анх Марта Кауффман, Дэвид Крейн нар 30 гаруй жилийн өмнө NBC-ийн продюссеруудад цуврал хийх санал тавьжээ. Тухайн үед Америкийн телевизүүдэд ситкомууд давамгайлж байсан бөгөөд “Roseanne”, “Married... with Children”, “The Fresh Prince of Bel-Air”, “Frasier” зэрэг нь оргил үедээ байжээ. Продюсерууд М.Кауффман, Д.Крейн хоёрын саналыг маш дуртай хүлээж авсан. Ингэж “Найзууд” мэндлэв.

Энэ ситком хэдэн арван жилийн дараа л эргээд харахад амжилттай харагдаж байна. "Найзууд" анхандаа телевизэд хувьсгал хийгээгүй, нээлтээ хийсэн даруйдаа хит болж чадаагүй бөгөөд ерөнхийдөө олон жил, улирлын турш ашиггүй төсөл хэвээр байжээ. Эхний анги нь 1993 онд гарсан бөгөөд хэдэн жилийн дараагаас "The Wire", "The Sopranos" зэрэг "дээд зэрэглэлийн", "ноцтой" цувралууд телевизийн дэлгэцээр гарч эхэлсэн бөгөөд тэдэнтэй харьцуулахад ситком нь тэнэг ромком гэж нэрлэгдэх болов.

Найзууд нь 1990-ээд оны үеийн телевизийг тодорхойлоод зогсохгүй поп соёлд бүхэлд нь нөлөөлсөн гайхалтай шоу хэвээр байна. "Том тэсрэлтийн онол", "Филадельфид үргэлж нартай", зэрэг алдартай төслүүдийг тэднээс сэдэвлэн бүтээжээ.

Цуврал одоо ч үе үе алдаршдаг. 2010-аад онд залуу үеийнхэн шинэ стриминг үйлчилгээгээр түүнийг дахин нээсэн бөгөөд  коронавирусын хорионы үеэр АНУ-ын хамгийн олон үзэгчтэй шоу болсон. Өнөөдрийг хүртэл "Найзууд" киног Америкийн телевизээр бүтээсэн шилдэг ситкомуудын нэг гэж нэрлэж болно.

“Бодит амьдралд тавтай морил. Хэцүү, гэхдээ чи үүнд дасах болно” гэж Моника (Кортни Кокс) бага насны найз Рэйчелийг (Женнифер Энистон) ятгаж, ааваасаа санхүүгийн хараат байсан харилцааг тасладаг. Рейчел өөрийгөө таньж нээхийг хүсч байгаагаа ойлгоод хуримнаасаа зугтана.

Том хотын амьдрал, анхны ажил, санхүүгийн бэрхшээл, хайр дурлалын асуудал таныг амархан сүйтгэж болзошгүй тул түшиг тулгуур хэрэгтэй болно. Рэйчелийн энэхүү үндэс нь Нью-Йоркийн таван залуугийн компани болох бөгөөд үүнд Моникагаас гадна Росс (Дэвид Швиммер), Фиби (Лиза Кудроу), Жои (Мэт ЛеБланк), Чандлер (Мэтью Перри) нар багтдаг. Чи эцэг эхээ сонгодоггүй, гэхдээ тэднээсээ салах нь өсч томрох чухал үе шат бөгөөд энэ үе шатанд найз нөхөд тань хүнд хэцүү нөхцөлд найдаж болох хүмүүс болдог.

“Найзууд” бол цөм гэр бүл нийгмийн жишиг нэгж байхаа больсон шинэ эриний поп соёлын тунхаг. Үүнийг хагас гэр бүл буюу социологичдын хожим энэ үзэгдлийг “хотын омог” гэж нэрлэх болсон. Энэ ситкомыг алдаршуулах нэг шалтгаан нь том хотуудын залуус тэдний амьдралтай төстэй зүйлийг зурагтаар харсан явдал байв. Мэдээж шоуны амжилтын хамгийн чухал зүйл бол эхний ангиасаа л зураг авалтын талбай дээр үнэхээр удаан найзууд болсон мэт аашилсан жүжигчдийн тоглолт байсан. Гэхдээ хамгийн чухал нь эдгээр дүрүүд үзэгчтэй зэрэгцэн өсч, өөрчлөгддөг. Хэдийгээр гол дүрүүд нь ойролцоогоор ижил хэмжээний эфирийн цагийг хүлээн авсан ч эхний улирлаас эхлэн үйл явдлын гол сонирхол, гол хөдөлгөгч нь Росс, Рэйчел хоёрын харилцаа болсон.

Эцсийн эцэст, “Найзуудын” сэдвүүд нь ихэвчлэн бодитой, бүр эмгэнэлтэй байсан. Хагацал, урвалт, алдагдал гэж байдаг. Анхны ангиудаасаа л хайр дурлал ямар эмх замбараагүй, ойлгомжгүй, хэрцгий байдгийг, нөхөрлөл ямар чухал, үнэ цэнэтэй байдгийг тодоор харуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 8 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 48 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин