Шон Хинтон: Оюу толгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилсон билээ. Тэрээр 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм. Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй бөгөөд Монгол Улсад ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй.Тэрээр “Элчин Сайд Г.Батсүхийн халааг авч, “Оюу толгой”-н ТУЗ-ийн даргаар томилогдож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ чухал албыг хаших итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу, их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж, “Оюу толгой”-н ТУЗ-ийг амжилттай удирдана гэдэгтээ итгэлтэй байна. Олон улсад нэр хүнд нь нэгэнт эергээр танигдсан “Оюу толгой” компани зэс олборлох томоохон бөгөөд цогц уурхайнуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа эзлээд байна. Энэхүү үйлсийн нэгээхэн хэсэг болж ажиллах гэж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Миний хувьд, Оюу толгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно.

Мөн ажил амьдралын минь үнэтэй хэсэг болсон Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах үйл хэрэгт анхаарч ажиллах болно. Тодруулбал, компанийн бизнес, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг чухалчилна” гэсэн юм.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: “Оюу толгой эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй ороод байна. Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замдаа итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно. Оюу толгой нь туулж ирсэн түүхийнхээ туршид цөөнгүй хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийг даван туулж баймааж бахдалтай агаад тэмдэглэлтэй ололт амжилтуудыг цогцлоосон замналтай.

Энэ бүх амжилтад Оюу толгойн хамт олны хөдөлмөр зүтгэл шингэснийг бахархан тэмдэглэе. Хамт олондоо чин сэтгэлээсээ гүн талархалтай байна” хэмээн онцолсон юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: Г.Батсүх нь Оюу толгойд зөвхөн ТУЗ-ийн даргаар зогсохгүй илүү өргөн хүрээнд ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм. Өнгөрсөн он жилүүдэд түүний манлайлал, мэргэн ухаан, алсын хараа Оюу толгойн хамт олны ихээхэн хүндлэл, гүн талархлыг хүлээсэн бөгөөд Оюу толгойн бүтээн байгуулалтын амжилтын түүхтэй салшгүй холбоотой билээ. ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтон томилогдож буйг дуулахад таатай байна. Тэрээр Монголд анх 1988 онд МУИС-д суралцахаар ирж байсан бөгөөд Монгол Улстай амьдралаа нягт холбосон нэгэн юм. Ажил, амьдралынхаа багагүй хугацааг бизнесийн болоод нийгэмд чиглэсэн цөөнгүй байгууллага хөгжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад зориулсны зэрэгцээ Монголд хувийн бат бөх хүрээлэлтэй болж чадсан. Хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад тогтвортой өсөлт хөгжил, ололт амжилт авчрах их үйл хэргийг үргэлжлүүлэх, ирж буй он жилүүдэд “Оюу толгой”-н ТУЗ-ийг удирдан чиглүүлэх чухал ажилд тохирох манлайлагч гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.

 

 “Номадс” жуулчны компанийг үүсгэн байгуулагч Шон Хинтон 

Шон Хинтон олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан, олон улсын бизнесийн арвин их туршлагатай. Тэрээр “McKinsey and Company” фирмд төрөл бүрийн алба хашсанаас гадна хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны олон төрлийн ажил хийж байсан. Түүнчлэн, шинэ тутам хөгжиж буй зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажлын замналынхаа дийлэнх хугацаанд ажиллаж ирсэн байна. Мөн  анх “British Council” хөтөлбөрийн хүрээнд 1988 оны 12 дугаар сард Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцах болсон. 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, Монголын уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. 1990-ээд онуудад Монголд багагүй хугацааг өнгөрүүлж, Английн “Raleigh International” хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Түүнчлэн Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох “Номадс” жуулчны компанийг үүсгэн байгуулсан. Шон Хинтон Монголоос явсныхаа дараа ч Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь “Оюу толгой” ХХК.

 

Тэр Оюу толгой төслийн эхний жилүүдэд “Рио Тинто” группт зөвлөхөөр ажиллаж байв

 

1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон явдал юм. Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн "Төслийн эерэг нөлөөлөл" хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна. Тэрээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгийн “Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын сан”-г удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна. Шон Хинтоны сүүлийн үеийн болоод одоо ажиллаж буй Төлөөлөн удирдах зөвлөлийг дурдвал “Nature Finance”, “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” зэрэг байгууллагуудын ТУЗ-д багтаж байна. “Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn) “Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 42 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 21 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин